Манай зураачид "Прудейншл Ай" –д өрсөлдөж байна

img

Манай улсын хоёр зураачийг "Паралел Контемпорари Арт" олон улсын байгууллагаас "Прудейншл Ай" хэмээх олон улсыг шагналд нэр дэвшүүлсэн байна.

Энэхүү шагналыг Ази тивд нэн орчин үеийн урлагийг хөгжүүлэх, дэмжихэд оруулж буй хувь нэмрийг үнэлэн, шинээр гарч ирж буй авъяаслаг залуу уран бүтээлчдэд инстоляц, уран зураг, фото зураг, уран баримал, дижитал арт гэсэн төрлүүдээр олгодог аж. Үүний уран зураг төрөлд зураач Б.Баатарзориг, Б.Номин нар өрсөлдөхөөр болжээ.

Шүүлтийг явуулахдаа олон улсад танигдсан 10 хүнээс бүрдсэн шүүгчийн баг ажиллаж, нэрд дэвшсэн уран бүтээлчдээс нийт 20 хүнийг сонгож,  Сингапурын Сантек Ситид хамтарсан үзэсгэлэнг нь гаргах юм байна.  Энэ үзэсгэлэнгийн үеэр урлагийн төрөл бүрээс нэг шилдэг, бүх уран бүтээлчдээс шилдгийн шилдгээр нэг хүнийг шалгаруулдаг аж. Шалгарсан уран бүтээлчдэд мөнгөн шагнал олгохоос гадна шилдгээр шалгарсан уран бүтээлчийн бие даасан үзэсгэлэнг Сингапурын “Саачи” галерейд гаргах юм байна.

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ