УЕПГ-аас мэдээлэл хийнэ

img

Өнөөдөр 14.00 цагт УЕПГ-ийн хуралдааны танхимд Улсын Ерөнхий Прокурорын орлогч, Төрийн Хууль Цаазын Шадар зөвлөх, Г.Эрдэнэбат Авлигатай тэмцэх газраас шалгасан зарим хэргийн шийдвэрлэлтийн талаар мэдээлэл хийнэ.

Тус байгууллагаас хэвлэл, мэдээллийнхэнтэй тогтмол уулзаж, хийсэн ажил, эрүүгийн зарим хэргийн шийдвэрлэлтийн талаар мэдээлж байхаар болсон юм. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хар тамхи, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг хэрэглэхийн хор хөнөөлийг олон нийтэд сурталчлах, прокурорын байгууллага сард гурваас доошгүй удаа хэвлэл, мэдээллийн байгууллагад мэдээлэл өгч байхаар ярилцсаны дагуу ийнхүү өнөөдөр сэтгүүлчидтэй уулзахаар болжээ.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ