Нэр бүхий 124 жолоочийн эрхийг хаслаа
Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн иргэдэд харьяалагдах хаягаар торгуулийн хуудас илгээдэг болоод багагүй хугацаа өнгөрлөө. Энэ үйл ажиллагаа эхэлснээс хойш дүрэм зөрчсөн жолооч нарын 86 хувь нь торгуулийн төлбөрөө төлж барагдуулаад байна. Харин үлдсэн 20 орчим хувь нь ямар нэгэн байдлаар торгуулиа төлөхөөс зайлсхийх, удаа дараа замын хөдөлгөөнийг дүрмийг бүдүүлгээр зөрчсөөр байгаа аж. Иймд торгуулиа барагдуулаагүй тохиолдолд тээврийн хэрэгсэл эзэмшигчийн жолоодох эрхийг Захиргааны хариуцлагын тухайн хуулийн 25.5 дахь хэсэгт заасны дагуу хоёр жил хүртэл хасах арга хэмжээг Замын цагдаагийн газраас авч эхэлжээ. Тодруулбал, удаа дараа зөрчил гаргаж байсан 124 жолоочийн нэрсийн жагсаалтыг гаргаж, эхний ээлжинд эрх хасахаар болсон байна. Тиймээс замын хөдөлгөөнд оролцогч жолооч хэн бүхэн дүрэм зөрчсөн алдаагаа дахин гаргахгүй байж, дүрэм зөрчсөн бол хугацаанд нь торгуулиа төлөхийг Замын цагдаагийн газраас анхааруулж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ