Леди Гага: Жексоныг мартах учиргүй
Леди Гага попын хаанд зориулан музей байгуулахаар төлөвлөж байгаагаа дуулгажээ. Попын хааны хэрэглэж байсан эд зүйлсийг музейд тавих гэнэ. Майкл Жексоныг шүтэн биширдэг дуучин бүсгүй 2005 оноос эхлэн Жексоны эд зүйлсийг худалдан авчээ. Түүнд Жексоны нэг сая 250 мянган ам.доллараар үнэлэгдсэн эд зүйлс байгаа аж.
Гага энэ талаар твиттер хуудаснаа “Бид яагаад агуу хүнийг мартах гээд байна, хүмүүсээ. Бид Жексоныг мартах учиргүй. Яасан ч” хэмээн жиргэжэ.
“The Mirror” сэтгүүлд бичсэнээр Леди Гага Жексоны амьдрал болон уран бүтээлийн талаар дэлгэрэнгүй танилцуулж чадахаар эд зүйлсийг цуглуулж чаджээ. Леди Гага зарим эд зүйлийг дуудлага худалдаанаас худалдаж авахдаа өөр хүний нэрийг ашиглаж байсан хэмээн мэдээлжээ.
хххх
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ