Эрдэс баялгийн асуудлаар завсарлага авлаа
УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаанаар “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийхээр товлосон байлаа. Гэвч УИХ дахь МАН-ын бүлгийн саналыг харгалзан уг асуудлын хэлэлцүүлгийг хойшлууллаа.
Тиймээс чуулганаар хэлэлцэх асуудлын хуваарийн дагуу “Хөгжлийн бодлого төлөвлөлтийг боловсронгуй болгох тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.
.
Тус асуудлаарх хууль санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Эдийн засгийн байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Ганбат нар тус тус танилцуулсан юм.
:
УИХ-ын гишүүд тавьсан асуултдаа, хэлэлцэж буй асуудлыг өмнөх бодлогын баримт бичгүүдтэй хэрхэн уялдуулсан, түүнийг хэрэгжүүлэх баталгааг хэрхэн бий болгох, бусад улс орон хөгжлийн бодлого, чиг хандлагаа хэрхэн боловсруулж, тодорхойлж, хэрэгжүүлж буй, энэ хүрээнд улс төрийн ямар арга механизмыг ашиглан зөвшилцдөг туршлагыг судалсан эсэхэд анхаарал хандуулсны зэрэгцээ энэ баримт бичгийг зөвшилцлийн баримт бичиг болгох, УИХ тулгамдаад буй асуудлыг Монгол Улсын хөгжлийн бодлогод нэг мөр цэгцэлж тусган улмаар түүнийг ирэх намар хэлэлцэж дуусгах гэсэн санал дэвшүүлж байв.
:
“Хөгжлийн бодлого төлөвлөлтийг боловсронгуй болгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Улсын Их Хурлын гишүүдийн олонх хэлэлцэхийг дэмжсэн тул түүнийг дараагийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороодод шилжүүлсэн юм.
:
Ийнхүү чуулганы өнөөдрийн үдээс өмнөх хуралдаан өндөрлөлөө.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ