Авлигатай тэмцэхээр чуулж байна
“Монгол Улсын үндэсний шударга ёсны тогтолцоог бэхжүүлэх, авлигатай тэмцэх хөтөлбөрийн төсөл” үндэсний чуулган өнөөдөр Төрийн ордонд зохион байгуулагдаж байна. Үндэсний чуулганд УИХ, Засгийн газрын гишүүд, Ерөнхийлөгчийн Тамгын газар, ҮХЦ, Төрийн албаны зөвлөл, АТГ, УДШ, ХЭҮК, СЕХ, төрийн бус байгууллагын төлөөлөл оролцлоо. Уг бодлогын баримт бичгийг боловсруулан хэрэгжүүлэх санаачлагыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гаргасан юм. Төслийн талаарх хэлэлцүүлгийг бүх аймаг, дүүрэгт төрийн албан хаагч, иргэдийн дунд өнгөрсөн 11 дүгээр сард явуулж, хэрэгжилтэд голлох чиг үүрэгтэй ажиллах төрийн байгууллагууд, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудад сэдэвчилсэн зөвлөлдөх уулзалт хийжээ. Хэлэлцүүлэг, зөвлөлдөх уулзалтад 4000 гаруй хүн оролцож, саналаа хэлсэн байна. Эдгээр саналыг төсөлд тусган боловсронгуй болгож, Үндэсний чуулганд танилцуулан хэлэлцүүлж, чуулганаас зөвлөмж гаргах юм.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ