“Шивээ-Овоо” ХК 100 тоннын автожинг ашиглалтанд орууллаа

img

“Шивээ-Овоо” ХК нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлж, хэрэглэгчдэд түргэн шуурхай, хүнд сурталгүй үйлчлэх зорилгоор 100 тоннын даацтай автожинг ашиглалтанд оруулсан тухай Төрийн өмчийн хорооноос мэдээллээ.

 Өмнөх онуудад тээврийн хэрэгслээр нүүрс худалдан авах хэрэглэгчид Шивээговь суманд байрлах төв оффис /уурхайгаас 17 км зайтай/-оос нүүрсний талон худалдан авч, эргээд уурхай руу буцаж нүүрсээ ачуулдаг тогтолцоотой байсан. Энэ нь хэрэглэгчдэд ихээхэн хүндрэл, бэрхшээл учруулж байсан аж.

 Энэ удаа уурхай 100 тонны даацтай автожинг ашиглалтанд оруулсанаар хэрэгчлэгчдийн нүүрс худалдан авахтай холбогдон гардаг байсан бусад зардал, цаг хугацааг хэмнэсэн арга хэмжээ болж чаджээ.

А.Жаргал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ