“Хууль санаачлагчид төрөөр битгий тоглоод бай”

img

 

УИХ-ын чуулганы үдээс хойшхи нэгдсэн хуралдаан  Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцсэнээр эхлэв. Дэгийн тухай хуулийн дагуу гишүүн О.Баасанхүү, Тэмүүжин нараас өргөн мэдүүлсэн Нийтийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөө татан авч байгааг мэдэгдсэнийг  УИХ-ын дарга  танилцуулав. Харин үүнд УИХ-ын гишүүн Ц.Нямдорж шүүмжлэлтэй хандлаа. Тэрбээр  “Өдөр болгон нэг хуулийн төсөл татаж байна. Ингэж татах байсан юм бол юу гэж санаачилсан юм. Яамдаас санал, Засгийн газраас зөвшөөрөл авч байж  УИХ дээр хуулийн төсөл оруулж ирж байгаа. Хууль санаачлах ажлын цаана олон хүмүүсийг үймүүлдэг. Хууль санаачлах эрхтэй 77 субъект санаачлаад, хэлэлцүүлдэг дэглэмд шилжмээр байна. Үүнийг цаашдаа гишүүд анхаармаар байна шүү. Энэ хооронд хэчнээн цаг, цаас, мөнгө гарч байгааг мэдэж баймаар юм. Төрөөр битгий тоглоод бай гэлээ.

Үнэндээ ч УИХ-ын дарга  чуулганы нэгдсэн хуралдааны эхэн бүрт хэн нэг гишүүн санаачилсан  төслөө татан авч байгаа талаар мэдээлж байгаа билээ. Хууль санаачлагачид хуулиа боловсруулахын тулд  холбогдох мэргэжлийн хүмүүсээр судалгаа хийлгэж, тухайн салбарын хүмүүсийн сэтгэлзүйд нөлөөлж, цаашлаад УИХ-д өргөн барихад гишүүд түүнийг нь уншиж, танилцдаг гээд олон үе шат дамждаг билээ. Харин санаачилсан хуулийн төслөө татан авах болсон шалтгаанаа тодорхой дурдаж баймаар юм.  Баахан хүмүүсээр судлуулж, шүүлгүүлж, уншуулж, бэлтгүүлчихээд шалтгаангүй татаад авчихдаг гэм манай түшээдэд байна аа.

5

Н.Нягт

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

bulgemiin gishuun:
kopernikuud bueu tsoonhuud toroor bitgii orold
2014-01-11
зочин:
унэхээр ундэснии их удирдагч тортол монгол нь тэсэж улдэх болов уу?
2014-01-10
зочин:
энэ 76 дотор нямдорж гуай байгаа нь их юм даа ? бусад нь яагаад байгаа юм бэ? дуусадаггуй яриа гэж нэг солиотой нэвтруулэгт оролцон худлаа хиирхэцгээд байх юм ? худлаа мэдэмхиирэх нь яахав ур дун нь хаа байна аа ?тэр нэвтруулэгииг узэхээр галзуу хунии одриин тэмдэглэл гэдэг шиг ? одоо бол ганбаатараас залхаж байна ! хэтэрхии популизм хиих юм ярьж дуусах болоогуй юм уу? унэхээр харамсаж бна ? монголд суулиин зуун жилд ундэснии гэх удирдагч торж чадаагуй байгаагиин тод жишээ нь монголын ниигэм болж байгаа уйл явдал толорхой харуулаж байгаа биш юм уу?
2014-01-10
зочин:
өөрөө хийж чадахгүй .хийж байгаа хүнд их мэдэчийн дүрээр томроно хэрүүлийг бол хийж чадаж байна хуулийн мэдэлгээр хол хоцрогдсон ийм авах ч болохгүй хаячих ч болохгүй амьтадыг коммунистууд гэдэг юм .чөдөр
2014-01-10
......:
ядаж тэнэг юм хийснээ мэдэж байгаа нь яамай даа.
2014-01-10
зочин :
угаасааа хөлдүү юмнууд их орсон гай шүү дээ.
2014-01-10
зочин :
хууль санаачлахаар мөнгө өгдөг болохоор болсон болоогүй хууль санаачлаад тэр нь дэмжигдэх шинжгүй болохоор, нэг бол лоббигоор хууль санаачлаад лобибидсон хүмүүс нь өгөө аваагаа өгөхгүй болохоор татаж авч байна. татаж авсан хүмүүсээр гарсан зардалыг нь төлүүлж байяа.
2014-01-10