Г.Буяндоржийн хэргийг АТГ-т шилжүүлээгүй гэв
УЕПГ-ын дэргэдэх Мөрдөн байцаах алба “Ноёд” группын захирал Г.Буяндоржид бусдыг хуурч мэхлэх аргаар залилж онц их хэмжээний хохирол учруулсан хэргээр Эрүүгийн хуулийн 148.4 дугаар зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн, багагүй хугацаанд цагдан хориод байгаа билээ. Тэгвэл өчигдрөөс эхлэн Г.Буяндоржийн хэргийг АТГ-т шилжүүлсэн гэх мэдээлэл гарсан.
Энэ талаар Улсын Ерөнхий Прокурорын орлогч, Төрийн Хууль Цаазын Шадар зөвлөх Г.Эрдэнэбатаас тодруулахад “Г.Буяндоржийн хорих хугацааг энэ сарын 31-н хүртэл сунгасан. Мөрдөн байцаалтын явцад батлан даалтад гаргах боломжгүй гэж үзэж байгаа. Мөн Г.Буяндоржийн хэргийг АТГ-т шилжүүлээгүй” гэв.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ