Г.Эрдэнэбат: Гэмт хэргийн гаралт өмнөх оноос 14,8 хувиар өссөн

img

Өнгөрсөн 2013 онд УЕПГ-т 25000 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх онтой харьцуулахад гэмт хэргийн гаралт 3273 хэргээр өссөн байгааг УЕПГ-ын орлогч Г.Эрдэнэбат мэдээллээ.

Энэ үеэр тэрбээр “Өнгөрсөн онд гэмт хэргийн гаралт өмнөх оноос 14,8 хувь өссөн. Бүртгэгдсэн гэмт хэргийн улмаас  өнгөрсөн жил нийт 7888 хүн гэмтэж, 817 хүн нас барсан нь өмнөх оны мөн үеийнхээс гэмтсэн хүний тоо 941 буюу 13.5 хувь, нас барсан хүний тоо 17 буюу 2.1 хувиар нэмэгдсэн судалгаа гарсан. Гэмт хэргийг гаралт өссөн нь цагдаагийн байгууллагын бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагаанд орсон өөрчлөлттэй холбоотойгоор гэмт хэргийг  илрүүлж бүртгэж авах ажиллагааны хувь өссөн нь нөлөөлсөн гэж үзэж байгаа. Гэхдээ гэмт хэрэг бодитойгоор өссөн. Түүнчлэн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаах ажиллагаа явуулсан нийт хэргийг 62 хувийг Цагдаагийн байгууллага, 16 хувийг УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах алба, 13 хувь нь ТЕГ-ын Мөрдөн байцаах хэлтэс, 11 хувийг АТГ-ын мөрдөн шалгах хэлтсээс  хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулсан бөгөөд нийт хэргийн 43 хувь буюу 4.5 хувь нь хөнгөн, 402 буюу 42.4 хувь нь хүндэвтэр, 286 буюу 30.1 хувь нь хүнд, 218 буюу 23 хувь нь онц хүн гэмт хэрэг байна. Энэ мэт, хөнгөн, хүндэвтэр хэргийн тоо өссөн нь нутаг дэвсгэрийн хувьд цагдаагийн байгууллага үйл ажиллааныхаа арга барилыг өөрчилсөнтэй холбоотой байх талтай. Харин хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулсан нийт ший шийдвэрлэлт 58 хувьтай байгаа нь өмнөх оноос 6 хувиар өссөн. Нийслэлийн хэмжээнд хэрэг бүртгэх, мөрдөн байцаах байгууллагаас Прокурорын байгууллагад яллах дүгнэлт үйлдүүлэх саналтай ирүүлсэн 671 хэргээс 227 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж 257 хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж, 64 хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, 6 хэргийн мөрдөн байцаагчаас хэрэгсэхгүй болгох саналтай 242 хэргийг прокурорт ирүүлснээс 212 хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж 30 хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр буцаасан байна” гэдгийн мэдээлсэн юм.

Б.Одон 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

mordogch derrik:
mashint erguul
2014-01-11
zochin:
төр өөрөө гэмт хэрэгтнүүдээр дүүрч тэдний гар хөл болсон болохоор өсөхөөс яахав дээ. сайн судалж үүх эүүхийг үзэж байж шулуун шударга ард түмнийхээ төлөө чин сэтгэлтэй бас гэмтнүүдтэй үздэг зоригтой хүмүүсийг төрийн албанд авдаг боловсон хүчний бодлого хэрэгтэй байна даа. сургууль төгссөн диплом бол чухал биш.
2014-01-11
irgen:
manaid dain bolood baigaa ium uu
2014-01-11
mongol:
ah turd garsani daraa gemt hereg dandaa usulttei gardag, byyr tom hereggydch gardag shyy dee. s.zorigiig sanaj bga bizdee
2014-01-10
аймшиг:
амьд явмаар байна ш дээ
2014-01-10