Хурандаа Л.Энх-Амгалан нарт холбогдох хэргийг прокурорт хянаж байна

img

ЦЕГ-ын Санхүү ар талын газрын даргаар  ажиллаж байсан хурандаа Л.Энх-Амгалан нарт холбогдох хэргийг Нийслэлийн  прокурорт хянаж байгаа аж. Энэ талаар  УЕПГ-ын орлогч Г.Эрдэнэбат ярихдаа “Л.Энх-Амгалан нарт холбогдох хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэхээр шүүхэд шилжүүлсэн. Прокурор хэрэгтэй танилцаад ойрын хугацаанд шүүхэд  шилжүүлэх, мөрдөн байцаалтад буцаах эсэхийг шийднэ” гэв.

Цагдаагийн хурандаа Ч.Энх-Амгалан, ЦЕГ-ын Санхүү ар талын газрын даргаар  ажиллаж байхдаа төсвөөс гадуур данс үүсгэн, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан гэдэг. Тиймээс түүнд өнгөрсөн 2012 оны аравдугаар сард Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албанаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 273.2-т зааснаар төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсны улмаас онц их хэмжээний хохирол учруулсан, 271.1-т зааснаар албан тушаалтан хуурамч бичиг баримт үйлдсэн, 264.1-т зааснаар төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлсэн, давтан үйлдэл гаргаж, их хэмжээний хохирол учруулсан гэх үндэслэлээр тус тус эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн юм.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

tsagdaa:
uls torjihoo bolio tsagdaad.an-han
2014-01-11
enhriimaa:
zalijin tsgadaa ah een
2014-01-11