Оюутнууд сургалтын орчинг сайжруулж өгөхийг хүсчээ
Боловсролын чанарын шинэчлэлийн хүрээнд 2013-2014 оны хичээлийн жилд МУБИС-ийн багшийн ангид өндөр оноотой элсч, тэтгэлэг авсан 923 оюутантай БШУ-ны сайд Л.Гантөмөр уулзлаа.
Уулзалтын үеэр оюутнуудын төлөөлөл “Багш болохыг мөрөөдөж, хүсч энэ сургуульд элссэн” гэдгээ илэрхийлээд сурч боловсрох орчин нөхцлийг илүү сайн бүрдүүлж өгөхийг сайдаас хүссэн байна. Тухайлбал, МУБИС-ийн салбар сургуулиуд биеийн тамирын заал дутмаг байгааг шийдэж өгөхийг, гадаад хэл, ялангуяа англи, орос хэлний эрчимжүүлсэн хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй байгаагаа, мөн номын сангийн үйлчилгээг сайжруулахад анхаарч дэмжлэг үзүүлэх хүсэлт тавьжээ. Энэ үеэр I ангийн оюутан н.Энх-Учрал өөрийн боловсруулсан сургалтын хөтөлбөртэй танилцахыг сайдаас хүсчээ. Тэрбээр Электрон жаал гэгддэг Э.Энхпүрэвийн шавь ба одоо хичээлийнхээ хажуугаар ЕБС-ийн хоёр хүүхдэд гэрээр хичээл заадаг байна. Ингэх явцдаа сургалтын шинэ хөтөлбөрийн санаа олжээ.
Л.Гантөмөр сайд оюутнуудын хүсэлтийг сонссоны дараа тэдэнтэй зөвхөн хичээл сурлагын талаар бус өөрийн амьдралын тушлага, залуу хүнд тохиолдож болох бэрхшээл түүнийг хэрхэн даван туулах тухай сонирхолтой лекц уншсан юм.
5
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ