С.Билэгт нарыг гадуур байцааж байна
“Ноёд” группийн захирал Г.Буяндоржийг бусдыг залилсан байж болзошгүй гэх үндэслэлээр хууль хяналтынхан түүнийг цагдан хорьж, шалгаж байгаа билээ. Харин түүнд залилуулсан гэх С.Билэгт гэх эмэгтэйд өнгөрсөн аравдугаар сард Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн юм. Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад “С.Билэгт нарт холбогдох хэргийн мөрдөн байцаалт үргэлжилж байгаа. Түүнийг гадуур байцааж байгаа” гэв.
Ямартаа ч, Г.Буяндоржийг хоригдсоны дараахан түүний эхнэр МУГЖ Т.Ариунаа “миний нөхөр хэлмэгдсэн. Харин өөрөө бусдад залилуулж, гүтгүүлж, хоригдоод байна” гэх утга бүхий ярилцлагыг өгч байсан. Түүнчлэн энэ хэргийн учрыг олохын төлөө хөлөө хүрэх газар нь явна. Гэр бүлээ хамгаалахын төлөө би явах ёстой хэмээж байсан юм.
Харин Г.Буяндорж, С.Билэгт гэх хоёр хүний хэн нь “залилагч” болохыг хууль хяналтынхан удахгүй тогтоох биз ээ.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ