Засгийн газрын гишүүд "11-11" төвд "жижүүрлэнэ"

img

 

Шинэчлэлийн Засгийн газрын “11 11 төв”-д энэ сарын 3-10-нд 635 иргэн холбогдож, санал хүсэлт, гомдол, талархал, шүүмжлэл, өргөдөл ирүүлсэн байна. Алдарт эхийн одонгийн мөнгийг цагаан сараас өмнө олгох уу гэсэн асуултадОлон хүүхэдтэй эхчүүдэд жилд нэг удаа олгодог тэтгэмжийг Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн өмнө олгодог журамтай. Энэ журмынхаа дагуу олгоно гэж Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас хариулжээ.

ТҮЦ машинаас авсан лавлагаагаар Хаан банк үйлчлэхгүй байгаа нь хүндрэлтэй байна гэж олон иргэн ханджээ. Тэдний асуултад Улсын бүртгэлийн ерөнхий газраас“Монголын банкны холбоо болон арилжааны банкуудад ТҮЦ машинаас гарч буй лавлагаагаар үйлчилгээ үзүүлэхийг хүссэн хүсэлтийг хүргүүлсэн бөгөөд банкууд ирэх сараас үйлчилгээ үзүүлэхээр болсон” гэж хариу өгсөн байна.

“Сар шинийн баяр дөхөж байна, нөөцийн мах худалдаалах уу” гэсэн асуултад “Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг энэ сарын 11-нээс нийслэлийн дүүрэг бүрт 2-3 цэгээр худалдаалж эхэлнэ” гэжээ.

Шинэчлэлийн Засгийн газрын “11 11” төвд ирэх долоо хоногийн лхагва гаригт 11 цагаас Засгийн газрын гишүүд оролцсон шууд ярилцлага эхлэх юм байна.

5

Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
1,засгийн газрын гишүүд бүгдээрээ оролцох юм уу? эсвэл ганц нэгээрээ оролцох юм уу? 2,эхлэх нь 11 цаг юм байна. дуусах нь хэзээ вэ? 3,олон түмэндээ ойлгогдохоор зар мэдээ бичиж байгаач.
2014-01-11
11111:
сайн байна. та нарыг улс орон жижүүрлүүлэхээр тавьсан болохоос даргалаад аль гэж тавиагүйг мэдэж байгаад баяртай байна.
2014-01-11