Төмөр замчид өвлийн олимп үзнэ
Улаанбаатар төмөр замын хамт олон тус газар олон жил тогтвор суурьшилтай ажиллаж, ажил үйлсээрээ бусдыгаа манлайлсан тэргүүний 72 төмөр замчингаа ОХУ-ын Сочи хотод болох өвлийн ХХII олимпийн наадмыг үзүүлэхээр бүх замын зардлыг нь даахаар болжээ. Тодруулбал, тус олимпийн наадмыг үзэх урилга хүлээн авагчдын 50 нь төмөр замчин, 20 нь удирдах албаны ажилтнууд байгаа аж. Тэд нэгдүгээр сарын 27-нд ОХУ-ын Сочи хотыг зорих юм байна.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ