Д.Арвин: УИХ-ын гишүүн болсныхоо төлөө тогтоол гаргуулмааргүй байна

img

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гишүүн Р.Бурмаагийн санаачилсан хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.  Уг хуулийн төсөлд “УИХ-ын  гишүүний бүрэн эрх нь Төрийн сүлдэндээ өргөснөөр эхэлнэ гэж Үндсэн хуульд  заасан. Ийнхүү УИХ-ын  гишүүний бүрэн эрх нь эхэлсэн байхад УИХ-ын  чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5 дахь хэсэгт “Гишүүний бүрэн эрхийг зөвшөөрөх тухай УИХ-ын  тогтоол батлах тухай” заасан байгаа нь Үндсэн хуульд нийцэхгүй байна. УИХ-ын сонгуулийн талаар сонгуулийн төв байгууллагаас гаргасан шийдвэр нь УИХ-ын  бус Үндсэн хуулийн цэцийн хяналтад байдаг утгаараа Үндсэн хуульд нийцсэн сонгуулийн төв байгууллагын шийдвэр нь сонгуулийн үр дүнг тодорхойлно. Үүнээс гадна Анхдугаар чуулганы нээлтийн хуралдаанд оролцоогүй, түүнчлэн нөхөн сонгогдсон гишүүний бүрэн эрхийг урьд нь тангараг өргөж бүрэн эрх нь эхэлсэн гишүүд хүлээн зөвшөөрөх хэм хэмжээ нь уг асуудлыг субектив хандлагтай болгож, нэг гишүүний бүрэн эрх бусад гишүүнээс хамааралтай болгож байна.   Иймд УИХ-ын  гишүүний бүрэн эрх эхлэх мөчийг Үндсэн хуульд нийцүүлэн Төрийн сүлдэндээ тангараг өргөснөөр эхэлдэг байхаар буюу бусад гишүүний субектив санаа зорилгоос ангид байлгаж Үндсэн хуульд нийцүүлэн өөрчлөх шаардлагатай байна” гэж үзжээ. Тиймээс  “Анхдугаар чуулганы нээлтийн хуралдаанд оролцоогүй, түүнчлэн нөхөн сонгогдсон гишүүн өөрийн оролцсон анхны өдрийн хуралдааны өмнө төрийн сүлдэндээ тангараг өргөх бөгөөд Төрийн сүлдэндээ тангараг өргөснөөр УИХ-ын  гишүүний бүрэн эрх эхэлнэ” гэсэн өөрчлөлтийг Дэгийн тухай хуульд оруулахаар санаачилсан байлаа.

Хэдийгээд Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар энэ хуулийн төслийг дэмжих дүгнэлт гаргасан байсан ч чуулганы нэгдсэн хуралдаанаар  гишүүдийн ихэнх нь эсэргүүцэж байв. Тухайлбал,

 4

УИХ-ын гишүүн Су.Батболд:

-Энэ асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хороон дээр нэлээн хэлэлцсэн. Аливаа юмыг хөнгөвчлөх гэж байна гээд  төрийн шинж чанарыг нурааж болохгүй.  Дэгийн тухай хуулийн зарим заалтад нарийвчлах зүйл байгаа. Гэхдээ УИХ-ын гишүүний тангараг өргөөд, тогтоол гаргах нь зүйтэй.

7

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж:

-Энэ их ноцтой асуудал. Хүнтэй холбоотойгоос гадна төрийн бүтэц, бүрэлдэхүүнийг өөрчилдөг Үндсэн хуулийн асуудал. УИХ-ын бүрэн эрхийг зөвшөөрдөг асуудал. Аахар шаахар дотоод зөрчлийн асуудлаас болж төрийг хэлбэржүүлсэн заалтыг үл ойшоож болохгүй.  Тангараг өргөхөд УИХ-ын тогтоолыг өөрчилж болохгүй. Асуудлыг хялбарчлаад байх юм бол Засгийн газрын гишүүдийг санал хураачихаад тогтоол гаргахаа болчихъё гэж болно. Төрийн нарийн асуудал байгаа учир Р.Бурмаа гишүүн хуулиа татаад авчихбал ямар вэ?

6

УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан:

-Хоёр гуравхан хоногийн дараа Үндсэн хуулийг баталсан өдөр тохионо. Үндсэн хуулийг батлалцсан депутатууд, тэр дундаа өнөөдрийн парламетанд сууж байгаа Үндсэн хууль батлалцсан гишүүддээ баяр хүргэе. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах зүйл байгаа. Гэхдээ төрийн тогтвортой байдлыг хангах ёстой.  Дэгийн хуулиараа олонх болбол олон суудалтай болвол яах вэ гээд тодорхой зааж өгсөн байгаа. Гэхдээ энэ хуулийн төслийг дэмжих боломжгүй гэж үзэж байна.

7

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:

-Энэ хуулийн хэлэлцэхийг дэмжье. Гэхдээ төрийн энэ тогтолцоог өөрчилж, хялбарчилж болохгүй гэж бодож байна.

7

УИХ-ын гишүүн Д.Арвин:

-Энэ хуулийн төслийг дэмжиж байна. УИХ-ын гишүүн болсны дараагаар бие биенээ дэмжихгүй байх тохиолдол гардаг. Тухайлбал, гишүүдийн картыг сугалж байсан. Төрийн сүлдэнд тангараг өргөснөөр УИХ-ын гишүүний бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Дараагаар нь тогтоол гаргах шаардлагагүй гэж үзэж байна.  УИХ-ын гишүүн болсныхоо төлөө бусдаараа хүлээн зөвшөөрүүлж, тогтоол гаргуулмааргүй байна.

6

Ийнхүү гишүүд саналаа хэлсний дараагаар Р.Бурмаа гишүүний санаачлан өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжихээр санал хураахад 57 гишүүдийн олонхи хэлэлцэхийг дэмжсэнгүй. Тиймээс хууль санаачлагачид буцаахаар боллоо.  Ийнхүү энэ долоо хоногийн чуулганы хуралдаан өндөрлөв.

7

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

121teneg:
teneg avgai
2014-01-13
irgen:
ene son guild or bxdaa l namaa solix tuxai toxiroogoo xiichixsen ban get uuruu yarn. namaa yaxav xulxiddag gexed songogchiddoo yah tegj 2 nuur gargaj bn as. jimenez ichdeggui novsh
2014-01-12
зочин:
хууль чрьж байгаа болохоос арвин гишүүний тухай яриагүй байна шд хүн муулах донтонгуудаа энэ харин мундаг эмэгтэй 12 жил уих гишүүн тэгээд хадамд гарсан бол бүр ч мундаг бас тэгээд хулгай хийлгүй хөдөлмөрөөрөө баяжсан үлгэр авч амьдрахаа боддоо
2014-01-12
зочин:
арвинг дэмжиж байгаа! зев сонголт хийж чаддаг, буруугаа ухамсарлаж чаддаг , тэмцэж чадлаг зоригтой эмэгтэй.арчаагvй сул дорой , тэнэг хvн биш!
2014-01-12
kkkkkkkkk:
huush bas hadamd garsan bna lee sh dee ene emee chin. urvana sharvana. hadamd garna ovoo avgai yumaa
2014-01-11
kkkkkk:
tsoonh shig
2014-01-11
hoh mongol buleg:
kopernik shig bai
2014-01-11
агаа:
эмэгтэй хүн гэхэд зоригтой шүү арвин гишүүн...
2014-01-11
ххххх:
тэнэг авгай зайл
2014-01-11
ххххх:
тэнэг авгай зайл
2014-01-11
hishgee:
teneg urvagch avgai
2014-01-11
zochin:
zov, bitgii togtool garguulaarai naad bux um nii ard xorolmaa xochit ounxorol baigaa shuu
2014-01-10
zochin:
balai avgai urvagch avgai kkkkkk
2014-01-10
zochin:
өөөрийгөө сонгосон сонгогчидоосоо урвасан урвагч арвин
2014-01-10
zochin:
teneg arvin. daanch teneg. ah iixan chamaig xedxen jiliin omno um jaaxan un*ch gej doromjilj baisan shuu dee. chi mundagtaa ah-d oroogui ted nart zovxon too xeregtai baisan daanch teneg. zug*rdeggui xel tsegtserdeggui tolgoi gej chi. bayanselenge yadaj inder deer garaad togtooliin tosol unshix um aa
2014-01-10