Сайдууд Засаг дарга нартай гэрээ байгууллаа
Засгийн газрын гишүүд жил бүр аймаг, дүүргийн Засаг дарга нартай гэрээ байгуулан ажилладаг уламжлалтай.
21 аймгийн Засаг дарга сайд бүртэй байгуулсан энэ гэрээнд Төсвийн тухай хууль болон салбарын хуулиудад тодорхойлж өгсөн орон нутгийн удирдлагын хэрэгжүүлэх чиг үүргээс гадна Шинэчлэлийн Засгийн газрын энэ оны зорилтуудыг биелүүлэхэд аймаг, нийслэлийн Засаг дарга нарын хүлээх үүрэг хариуцлагыг тусгасан байна.
Эрүүл мэндийн сайд Н.Удвал 21 аймгийн Засаг дарга нартай 2014 онд хамтран ажиллах үр дүнгийн гэрээ байгуулж, талууд гарын үсэг зурлаа. Эрүүл мэндийн яамнаас 2014 оныг “Эх хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарласан бөгөөд энэхүү зорилтот жилийн хүрээнд зохион байгуулах үйл ажиллагааг уг гэрээнд тусгажээ. Мөн Шинэчлэлийн Засгийн газрын энэ оны зорилтуудыг биелүүлэхэд аймаг, нийслэлийн Засаг дарга нарын хүлээх үүрэг, хариуцлагыг тусгасан байна. Сайд нартай гэрээ байгуулсны дараа Ерөнхий сайд Н.Алтанхуяг аймаг, нийслэлийн удирдлагуудтай ажлын уулзалт хийж, зарим асуудлаар үүрэг чиглэл өглөө.
Б.Буд
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ