Уул уурхайн яам мэдээлэл хийнэ
Ирэх даваа гаригийн 11:00 цагаас Уул уурхайн яам "Эрдэс баялгийн салбар 2025" хэлэлцүүлгийн талаар мэдээлэл хийнэ. “Эрдэс баялгийн салбар-2025” хэлэлцүүлэг энэ сарын 15-нд зохион байгуулагдах юм. Энэхүү хэлэлцүүлгээр “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого”, түүний дагуу өөрчлөгдөх хуулиуд гэх зэргээр эрх зүйн баримт бичгийг олон нийтэд сурталчлах, эрдэс баялгийн салбарт тулгамдаж буй асуудлууд, шийдвэрлэх арга зам, салбарын хөгжлийн хэтийн төлөв, бүтээмж, өрсөлдөх чадварыг хэрхэн дээшлүүлэх талаар нээлттэй хэлэлцэх аж.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ