
ОХУ-д сүүлийн 10 жил эрх барьж байгаа “Нэгдсэн ОУ” нам, өчигдөр болсон парламентын сонгуулийн урьдчилсан дүнгээр сонгогчдын 49,47%-ийн санал авсан байна.
ОХУКН 19,15%-ийн санал авсан нь Төрийн Думын өнгөрсөн сонгуулийн дүнгээс хоёр дахин илүү байгаа аж. Мөн Зүүний төвийг сахисан “Шудрага Орос” нам санаандгүй 13,16%-ийн санал авч 3-р байрт орлоо. Владимир Жириновскийн ЛАН, СТК-ийн дүнгээр 11,67%-ийн санал авч Төрийн Думд суудалтай 4 дэх нам боллоо.
“Шудрага Орос” нам Төрийн Думын шинэ бүрэлдхүүнд “Нэгдсэн ОУ” намтай эвсэл байгуулж магадгүй гэж тус намын нэг тэргүүн Николай Левичев хэлсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ