Багануур ХК-ийн хувьцааны ханш 5.92 хувиар буурчээ

img

Монголын Хөрөнгийн бирж дээр долоо хоногийн сүүлийн өдрийн арилжаагаар 24 ХК-ийн 21091 ширхэг хувьцаа арилжигджээ. Баасан гаригт нийт 82 хэлцэл хийгдсэн бөгөөд 18 сая 922 мянга 888 төгрөгийн үнийн дүнтэй арилжаа явагдсан байна. ТОП-20 индекс 15918.80 нэгж болж өмнөх өдрөөсөө 176.72 нэгжээр буюу 1.10 хувиар буурчээ. Энэ сарын 10-нд “Арилжаа импекс”ХК-ийн хувьцаа 15 хувь, “Мах импекс”ХК-ийнх 14.68 хувь, “Гутал”ХК 13.80 хувиар өсч, бусад компаниудаас хувьцааны ханш нь хамгийн өсөлттэй байлаа. Харин хамгийн бууралттай хувьцаагаар “Багануур”ХК /5.92 хувь/, “АПУ”ХК /2.29 хувь/, “Женко тур бюро”ХК /2.23 хувь/ оржээ.  ххххх А.Жаргал 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ