П.Лхагвасүрэн: Оюутнууд тэтгэлгээ хуучин журмаар авна
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар оюутнуудад үндэсний болон урамшууллын тэтгэлгийг дөрөв дэх жилдээ олгож байна. Өнгөрөгч оны 11 дүгээр сард УИХ-ын гишүүд энэхүү тэтгэлгийг нийт оюутанд бус тодорхой зорилтот бүлэгт олгодог байх хэрэгтэй гэдэг дээр санал нэгдэж тэтгэлгийн журамд өөрчлөлт оруулсан. Гэтэл ирэх сараас эхлэн оюутны тэтгэлгийн мөнгө хуучин журмын дагуу олгогдоно гэж яригдах боллоо. Энэ тухай болон тэтгэлэгтэй холбоотой бусад зүйлийг Сургалтын төрийн сангийн дэд захирал П.Лхагвасүрэнгээс тодрууллаа.
-Оюутны үндэсний тэтгэлэг болон урамшууллын тэтгэлэг энэ онд ямар журмаар олгох вэ?
-Өнгөрөгч 2013 онд 166.000 гаруй оюутан үндэсний болон урамшууллын тэтгэлэг авсан. Үүнээс 136.511 мянган оюутан үндэсний тэтгэлэг, 30.161 оюутан урамшууллын тэтгэлэг авсан байна. Харин энэ оны хувьд нэгдүгээр сараас зургаадугаар сард бүх оюутан хуучин журмын дагуу тэтгэлгээ авна. Гэхдээ 2013 оны арваннэгдүгээр сард Дээд боловсролын санхүүжилтийн баталгааны тухай хуульд орсон өөрчлөлтөөр энэ оны нэгдүгээр сараас гуравдугаар сарын тэтгэлгээ дөрөвдүгээр сард, дөрөвдүгээр сараас зургаадугаар сарынхыг зургаадугаар сард авна. Харин ирэх есдүгээр сарын 1-нээс эхлэн шинэчилсэн журам хэрэгжиж эхэлнэ.
-Журам хэрхэн шинэчлэгдэж, өөрчлөгдсөн бэ?
-Энэ нь тухайн сургуулийн нөхцөл байдалтай уялдуулж оюутнуудад нэг сард болон нэг жилд олгох тэтгэлгийн хэмжээ суралцагчдын сурлагын чанараас хамаарна .Онц сайн суралцсан оюутанд л тэтгэлэг олгогдоно гэсэн үг .
-Оны өмнөхөн оюутнууд тэтгэлгээ авахад дансандаа үлдээсэн мөнгийг нь эргүүлэн татсан гэх яриа гарсан. Энэ ямар учиртай юм бол?
-Энэ асуудал худлаа. Төрийн сан хийсэн мөнгөө татаж авна гэж хэзээ ч байхгүй. Банк, оюутан хоёрын хооронд харилцаа үүсэж байхад Төрийн сан мөнгө татаж авна гэдэг зүйл огт байхгүй юм. Төрийн сангаас тухайн сургуулийн оюутнуудын мөнгийг тоо ёсоор нь тушаасан байхад буцааж татна гэдэг асуудал байж болохгүй .
аааа
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ