Коммунист нам 182000 авлигачийг шийтгэв
БНХАУ-ын Коммунист намын удирдлагууд өнгөрсөн жилд ард түмнээ хуурч, намынхаа нэр хүндийг уландаа гишгэсэн 182 мянга гаруй албан хаагчийг шийтгэж, намаасаа хөөсөн тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Хятадын Комминуст намын хэвлэл мэдээллийн албаны мэдэгдсэнээр намаасаа хөөгдсөн энэ гишүүд 2013 онд албан тушаалаа урвуулан ашиглаж, авлига авсан хоёр сая гаруй материалыг нийтэд ил болсон байна.
Удирдлагуудын шийдвэрээр заримыг нь хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн бол тал хувийг нь намын дотоод шугамаар шийтгэж, хариуцлага тооцсон гэв.
Авлигатай тэмцэх ажиллагаа нь Хятадын дарга Си Жиньпиний гол зорилт болж, “2014 оныг авлигачдыг гэсгээн цээрлүүлэх жил” болгоно зарласан юм.
Уг зорилтын хүрээнд олон нийтийг хамарсан хүлээн авалт хийх, бэлэг сэлт авах, тараахыг хориглосон билээ. Авлигачтай тэмцэх тэмцлийн хүрээнд энэ сард л гэхэд намын дээд удирдлагын 19 хүнийг албан тушаал нь чөлөөлсөн байна. Мөн Комминуст намын удирдлагуудаас сануулга авсан 10 мянга гаруй гишүүд байгаа аж.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ