Францын Ерөнхийлөгч нууц амрагтай юу
Францын Ерөнхийлөгч 50 настай Франсуа Олланд 41 настай жүжигчин Жули Гаиетэй нууц амрагийн харилцаатай талаар Францын “Closer” сэтгүүлд бичжээ.
Ерөнхийлөгч энэхүү мэдээллийг хувь хүний нууцад халдах гэсэн оролдлого хэмээн тодорхойлсон байна. Жүжигчин Жули 50 гаруй бүтээлд дүрээ мөнхлөхийн зэрэгцээ Франсуа Олландыг телевизээр сурталчлан, сонгуулийн компанит ажилд нь оролцож байжээ. Ерөнхийлөгчийн эргэн тойрны хүмүүс энэ бүхнийг ор үндэслэлгүй мэдээлэл хэмээн үзэж, цуу яриа тараасан блогчийг цагдаа нар барьсан тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Харин жүжигчин бүсгүй ямар нэгэн тайлбар хийгээгүй байна.
Ерөнхийлөгч Франсуа Олланд нууц амрагтай байсан гэдгээ сонгуулийн үеэр хэлж байсан. Тэрбээр “Би эхнэртэйгээ гэрлээд удаагүй байхдаа, нууц амрагтай байж үзсэн. Тэгэхдээ тэр үед залуу, болчимгүй байжээ. Одоо гэр бүлийн гаднах харилцаа надад байхгүй” гэжээ.
аааа
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ