“Налайх-АЗЗА” төрийн өмчит хувьцаат компани байгуулна

img

Шинэчлэлийн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд бүх аймгийн төвийг нийслэлтэй хатуу хучилттай авто замаар холбоход 5700 орчим км автозамыг 2015 онд багтаан ашиглалтад оруулах юм. Зам нэмэгдэх тусам өдөр тутмын засвар арчлалтыг сайжруулах, зам арчлалтын компаниудын хүчин чадлыг нэмэгдүүлэх зайлшгүй  шаардлага бий болно. Тиймээс өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар “Улаанбаатар автозамын засвар арчлалт” төрийн өмчит хувьцаат компанийг хувааж, Төв аймгийн Баянчандмань суманд “Баянчандмань АЗЗА”, нийслэлийн Налайх дүүрэгт “Налайх-АЗЗА” төрийн өмчит хувьцаат компани байгуулахыг Зам, тээврийн сайд А.Гансүх, Төрийн өмчийн хорооны дарга Д.Цогтбаатар нарт зөвшөөрлөө.

чй

Мөн Дундговь, Өмнөговь, Баян-Өлгий аймаг болон Дорноговь аймгийн Замын-Үүд суманд автозасварын арчлалт хийх компанийг сонгон шалгаруулж, гэрээ байгуулан ажиллуулахыг эдгээр аймгийн Засаг дарга нарт даалгасан. Улсын чанартай 12700 гаруй км автозамын засвар арчлалтыг төрийн өмчит 19, хувийн 4 компани жилийн дөрвөн улиралд хийдэг. Засвар арчлалтыг 1000 гаруй хүн 500 гаруй машин механизмаар гүйцэтгэдэг байна.

бы

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
erunhiilegch uhaalag turtei bolii geed turiin umchit yildberiin gazar shinier nemehgyi gesen yalaa am ajliin zuryy gej
2014-01-12