Улсын тэргүүний фермер, тариаланчдыг шалгарууллаа
Улсын тэргүүний фермер хамт олноор нэг аж ахуйн нэгжийг, есөн аж ахуйн нэгжийг “Улсын тэргүүний тариаланч хамт олноор, 15 иргэнийг “Улсын тэргүүний тариаланч”-аар шалгаруулсан байна. Улсын тэргүүний фермерээр шалгарсан Хан-Уул дүүргийн Туул тосгоны “Түмэн шувуут” аж ахуй нь 105 мянган өндөглөгч шувуутай ба жилд 12,4 сая өндөг үйлдвэрлэж, Улаанбаатар хотын хүн амын хэрэгцээнд нийлүүлдэг байна. Харин улсын тэргүүний тариаланч хамт олноор шалгарсан есөн аж ахуйн нэгжийн зургаа нь үр тарианы үйлдвэрлэл, хоёр нь төмс, хүнсний ногоо, нэг нь жимс, хүнсний ногоо, хоёр нь хоршооны зохион байгуулалттай үйл ажиллагаа явуулдаг аж.
ох
Улсын тэргүүний тариаланч болзлыг хангасан иргэд улсын дундаж ургацаас төмс 80-150 цн-ээр, хүнсний ногоо 60-250 цн-ээр тус тус илүү хурааж, байнгын болон түр ажлын байр бий болгож 5-50 хүнийг ажиллуулдаг байна. лор
Улсын тэргүүний тариаланч хамт олон:
р
- Булган аймгийн Баян-Агт сумын “Актив агро” ХХК, Булган аймгийн Хутаг-Өндөр сумын “Эг тариа” ХХК.
ох
-Орхон аймгийн Жаргалант сумын “Орхон тариа” ХХК, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын “Алтанцацал” хоршоо
ра
-Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын “Товхонхан” ХХК, Төв аймгийн Жаргалант сумын “Сав” хоршоо
хө
-Хөвсгөл аймгийн Тариалан сумын “Хоёр богд” ХХК, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын “Хурх гол” ХХК, Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн “Шимт газар” ХХК.
ра
Улсын тэргүүний тариаланч:
хө
- Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын иргэн Хуаны Ханатхан, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын иргэн Чулууны Мөнхбаатар
хө
-Говь-Алтай аймгийн Халиун сумын иргэн Базарсадын Чимгээ, Дархан-Уул аймгийн Орхон сумын иргэн Жамсранжавын Цэрэн
а
-Өвөрхангай аймгийн Төгрөг сумын иргэн Цэнд-Аюушийн Алтансүх, Сэлэнгэ аймгийн Сант сумын иргэн Лувсангийн Аварга
хө
-Төв аймгийн Борнуур сумын иргэн Бямбажавын Нямдорж, Төв аймгийн Баянчандмань сумын иргэн Даваажавын Алтанцэцэг
а
-Увс аймгийн Баруунтуруун сумын иргэн Пужуугийн Гантөмөр, Ховд аймгийн Буянт сумын иргэн Гамаагийн Боролхаан
аб
-Сэлэнгэ аймгийн Хушаат сумын “Скрин” ХХК-ийн механикжуулагч Балдандоржийн Баатар, Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын “Баяндулаан-Уул” ХХК-ийн механикжуулагч Батхуягийн Одмөнх
ө
-Төв аймгийн Жаргалант сумын “Хөхбаянбулаг” ХХК-ийн механикжуулагч Намсрайсүрэнгийн Батжаргал, Төв аймгийн Угтаалцайдам сумын “Уушиг хайрхан” ХХК-ийн механикжуулагч Сампилдэндэвийн Нацагдорж, Хөвсгөл аймгийн Тариалан сумын “Батзол” ХХК-ийн механикжуулагч Ламжавын Батцэнгэл нар шалгарчээ.
бя
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ