Үндсэн хуулийн өдөрт зориулсан шатрын тэмцээн эхэллээ
Монгол Улсын шинэ Үндсэн хуулийн өдөрт зориулсан Шатар сонирхогчдын 2014 оны улсын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Төрийн ордонд эхэллээ. Энэхүү тэмцээнд нийслэл хот болон хөдөө орон нутгаас шалгарсан 120 шатарчин, мөн Ардчилсан шинэ Үндсэн хуулийг батлалцсан Ардын Их Хурлын 10 гаруй депутат, УИХ-ын долоон гишүүн оролцсон бөгөөд тэмцээний ялагчид Монголын шатрын холбооноос Шатрын дэд мастер цол олгох аж. Тус тэмцээнийг нээн УИХ-ын дарга З.Энхболд үг хэлж, Ардчилсан шинэ Үндсэн хуулийн 22 жилийн ойн баярын мэндийг нийт оролцогчдод дэвшүүллээ. Мөн үеэр Монголын шатрын холбооны ерөнхийлөгч Г.Занданшатар, УИХ-ын дарга З.Энхболдод дэлхийн оюуны хаан спортыг Монгол Улсад хөгжүүлэхэд оруулж буй хувь нэмрийг нь үнэлэн Монголын шатрын холбооны хүндэт өргөмжлөл гардууллаа. Тэмцээний ялагч маргааш тодорно.








СЭТГЭГДЭЛ БИЧИХ