Улаанбаатарт 17 хэмийн хүйтэн байна

img

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хангай, Хөвсгөлийн уулсаар   бага зэргийн цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун хойноос   секундэд 5-10 метр, зүүн зүгийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Их   нууруудын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс,   Ерөө, Халхголын сав газраар 24-29 градус, Хараа, Туул, Тэрэлж   голын сав газар болон Дорнод, Дарьгангын тал нутгаар 16-21 градус, Говийн бүс   нутгаар 5-10 градус, бусад нутгаар 11-16 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. 16-18 градус хүйтэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ