“Мах импекс”-т холбогдох шүүх хурал болно
Өнгөрсөн оны есдүгээр сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн иргэн хуучнаар “Далай ээж” хүнсний захаас “Мах импекс”-ийн “Нийслэл” хиамыг худалдан авахад дотроос нь ногоон өнгөтэй мах гэхэд мах биш, өөх гэхэд өөх биш, булчихай гэхэд булчирхай биш сонин зүйл гарч ирсэн гэдэг. Үүнд дургүйцсэн хэрэглэгч өөрийн цахим хуудаснаа тус хиамны зургийг нь авч нийтлэн, хүнсний эрүүл ахуйг хэрэгжүүлэх ёстойг сануулсан байдаг. Харин хэрэглэгчийн энэ үйлдэлд дургүйцсэн “Мах импекс” -ийнхэн түүнийг шүүхэд өгсөн юм.
Учир нь хэрэглэгчийн цахим хуудаснаа тавигдсан дээрх зургаас болж ‘“Мах импекс”-ийн борлуулалт буурч улмаар 15 сая төгрөгийн алдагдалд орсон гэнэ. Тиймээс гомдол гаргасан хэрэглэгчээс 15 сая төгрөг нэхэмжилсэн байна. Харин
Тухайн үед хэрэглэгч “Миний цахим хуудсандаа байршуулсан зургийг найзууд маань шэйр хийсэн. Тэрийг нь зарим сайт мэдээ болгож тавьсан юм билээ. Мэдээ байршуулахдаа надтай холбогдоогүй. Тэгтэл тэрхүү мэдээний хариуцлагыг намайг хүлээж, уучлал гуйн, залруулга хийх ёстой гэсэн нэхэмжлэлийг Баянгол дүүргийн шүүхэд өгсөн байсан. Би үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. “Мах импекс”-ээс энэ хэрэгтэй холбоотойгоор надаас огт уучлалт гуйгаагүй” гэх тайлбарыг тавьж байсан.
Тэгвэл маргааш буюу энэ сарын 13-нд Хан-Уул дүүргийн шүүхэд 08.00 цагт дээрх асуудалтай холбоотой шүүх хурал болох аж.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ