АН-ын залуучуудын холбооны сонгууль боллоо
Дархан-Уул аймгийн ардчилсан намын залуучуудын холбоо энэ сарын 08-ны өдөр үндсэн дүрмийнхээ дагуу аймгийн чуулганаа албан ёсоор зохион байгуулж холбооны дарга, тэргүүлэгчдээ шинэчлэн сонгожээ. Тэд удаан хугацаанд дарга, тэргүүлэгчидгүй, үйл ажиллагаа нь зогсонги байдалд ороод байсан юм. Тэгвэл тус холбооны даргаар Д.Дарханбаяр, тэргүүлэгчдээр дүрмийн дагуу 15 залуу сонгогдсон байна.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ