Шинийн 8-ны ёслол АСА циркт болно

img

Жил болгоны Хаврын тэргүүн сарын Шинийн 8-ны билэгт сайн өдөр Монголын бурхан шашинтны төв, сүм хийдүүд ном хурж, сүсэгтэн олон тухайн жилийнхээ засал номыг хийлгэж, буян хураадаг уламжлалтай билээ. Энэ жилийн Шинийн 8-ны билэгт сайн өдөр буюу ирэх хоёрдугаар сарын 07-ны 16.00 цагаас АСА циркт ном хурах ёслол болох юм. Тус хурлаар бурхан шүтээндээ цогчид өргөж, нас, буян заяа, хийморь лундаа сэргээн, өвчин зовлон барцад саадыг арилгах тухайтад Сахиус тахиж даатган, буян хишгийн сан, даллага авч, заслын номууд айлдах юм байна. Эдгээр номуудыг хурснаар нас, буян, заяа, хийморь дэлгэрч, барцад саад амирладаг аж. Тус номын уншлагыг “Нандин үндэс” ТББ-аас санаачлан зохион байгуулдаг бөгөөд номын буянд даган баяссан сүсэгтэн олонд тусгайлан бэлдсэн заслын рашаан, утлага, даллага авах арвай будаа хүртээх аж. Дэлгэрэнгүй мэдээллийг 91182341 авах боломжтой юм байна.

s

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ