Тарьж, ургуулсан ойгоо өмчилж болно

img

 

Сүүлийн жилүүдэд иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд өөрийн ажиллаж, амьдарч буй орчин тойрондоо мод тарьж, цэцэрлэгжүүлэх болсон. Өмчлөлийн болон эзэмшил газартаа өөрийн хөрөнгөөр мод тарьж, таримал ой бий болгосон иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага хүсвэл түүнийгээ өмчилж авч болох нь. Өмчлүүлэх ой нь 0,5 га-гаас багагүй талбайд ойт хээрийн бүсэд 700, тал хээрийн бүсэд 500, говь цөлийн бүсэд 300-аас доошгүй мод тарьж, 5-аас дээш жил арчилж ургуулсан, 8 ба түүнээс дээш настай модноос бүрдсэн цаашид ургаж, амьдрах чадвар бүхий таримал ой ёстой юм байна.  Иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагад өмчлүүлсэн ой нь зөвхөн газрын гадарга дээр ургаж буй ой хамаарах бөгөөд түүний доорхи газар, газрын хэвлий өмчлөлд хамаарахгүй аж.

 

Хэрвээ та өөрийн тарьж, ургуулсан ойгоо өмчилж авахыг  хүсвэл өмчлөхийг хүссэн өргөдөл, таримал ойн гэрэл зураг,  ойн ангийн /ойн ангигүй тохиолдолд байгаль хамгаалагч/ тодорхойлолт, газрын кадастрын зураг, мэргэжлийн эрдэм шинжилгээний байгууллагын дүгнэлтийг харьяа аймаг, нийслэлийн Байгаль орчны газартаа жил бүрийн долоодугаар сарын 5-ны дотор өгөх хэрэгтэй аж.

Энэхүү баримт, материалыг Аймаг, нийслэлийн Байгаль орчны газар хянаж үзээд 8 дугаар сарын 5-ны дотор Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад шилжүүлнэ. Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь таримал ойн материалуудыг өмчлүүлэх боломжтой эсэхийг тодорхойлон  тухайн сум, дүүргийн Засаг даргад 9 дүгээр сарын 1-ний дотор хүргүүлнэ. Ийнхүү өмчлүүлэх болзол хангасан таримал ойн эздэд Сум, дүүргийн Засаг дарга захирамж гаргаж, таримал ойг өмчлүүлсэн тухай гэрчилгээ олгох юм байна.

5

Д.Цэцэг    

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

irgen:
mod suulgah amarhan, archilj urguulahad hetsuu, 2-3 jil boldog, archlahgui bol mod uhehgui, bas usuhgui neg chigeeree baisaar baidag.
2014-01-12
irgen:
barimt, batalgaatai, todorhoi medeelel ugnu uu. shalguur ni yu en? bi ene xavar xaa ch xamaagui 2 ga-d mod tariad shuud umchluud avchihaj bolno gesen uguu.
2014-01-12