“Та авлигагүй бүсэд нэвтэрлээ”
“Монгол Улсын үндэсний шударга ёсны тогтолцоог бэхжүүлэх, авлигатай тэмцэх хөтөлбөрийн төсөл” үндэсний чуулган Төрийн ордонд зохион байгуулагдлаа. Үндэсний чуулганд УИХ, Засгийн газрын гишүүд, Ерөнхийлөгчийн Тамгын газар, ҮХЦ, Төрийн албаны зөвлөл, АТГ, УДШ, ХЭҮК, СЕХ, төрийн бус байгууллагын төлөөлөл оролцсон юм. Уг бодлогын баримт бичгийг боловсруулан хэрэгжүүлэх санаачлагыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гаргасан байна. Эдгээр саналыг төсөлд тусган боловсронгуй болгож, Үндэсний чуулганд танилцуулан хэлэлцүүлж, чуулганаас зөвлөмж гаргахаар үндэсний чуулганыг зохион байгуулсан юм. Авлигатай тэмцэх хөтөлбөрийн төсөлд оролцогчид ямар байр суурьтай байна вэ?
Авлигажсан төрөөс ангижиръя
УИХ-ын гишүүн Д.Оюунбаатар:
-Авлигын асуудлаар олон нийт анхаарал тавьж, олон тал арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа. Монгол Улс авлигатай тэмцэх талаар хууль тогтоомж боловсруулж, олон улсын түвшинд дөхөж очиж байна. Авлигын хор холбогдлыг сайн сурталчилан ажиллаж байна. Төрийн өндөр албан тушаалтнууд авлигад өртчихөөд сугарч үлддэг байсан ойлголт үндсэндээ арилж байгаа. Гэхдээ хууль тогтоомж гарч, авлигатай эсрэг арга хэмжээ зохион байгуулагдаж байгаа ч Монголын нийгэмд авлига улам хавтгайрч байна. Өөрөөр хэлбэл зорилт, хүрсэн байх үр дүн хоёр зөрөөд байна. Үүнд зохистой дүгнэлт хийх хэрэгтэй. Энэ нь тогтолцоотой холбоотой. Монголын нийгэм авлигажиж, энгийн зүйл шиг болсон ойлголт нь төрийн тогтолцоондоо байгаа юм. Энэ нь авлигажсан, хүнд сурталжсан, улстөржсөн төртэй холбоотой. Нам дагаж төрийн алба, төрийн албаа дагаар авлига хөгжсөн. Тийм учраас улс төрийн нам гишүүнчлэлтэй байхаа больё. Бизнесмэнүүд төрийн, төсвийн мөнгөнөөс бизнес хийх хандлага ихэссэн. Энэ асуудлуудыг зоримог шийдвэл төр, засгийн дээд төвшинг авлига арилна. Авлига энгийн үзэгдэл болоод, авлига авдаггүй нэгэн нь тэнэг болчих гээд байна. Одоо авлигын эсрэг улс төрийн шийдэл гаргах хэрэгтэй.
Дарга нар руу чиглэсэн эрх мэдлийг хүчингүй болголоо
ГИХАЭГ-ын дарга Б.Пүрэвдорж:
-Манай байгууллага авлигад өртөх эрсдэлтэйд тооцогддог. Бид хууль журамтай холбоотой өөрчлөлтүүдийг хийж байна. Өнөөдрийн байдлаар бид 86 журэм дүрмийн 44-ийг нь хүчингүй болгосон. Төв рүү, дарга нар руу татсан эрх мэдлийг нь хүчингүй болголоо. Өнөөдөр манай байгууллага хууль журмаараа ямар ч эрхгүйгээр ажиллаж байгаа. Бид жирийн иргэддээ илүү хөнгөн шуурхай үйлчлэх боломжоор хангана. Хуульзүйн яамнаас гаргаж байгаа хуулиуд дээр аливаа эрхүүдийг оруулахгүйгээр боловсруулж, УИХ-аар батлуулж байгаа. Тийм учраас дүрэм, журамтай холбоотой эрхүүдийг байхгүй болгох талаар ажиллах нь авлигыг сааруулах тал дээр нэлээн том арга хэмжээ болно гэж үзэж байна. Бид “Та авлигагүй бүсэд нэвтэрлээ”, “Та авлигагүй орчинд байна” гэдэг санамж бичгүүдийг АТГ-тай хамтраад байгууллагынхаа хаалган дээр байрлуулсан. Бидэнд эрмэлзэл байгаа. Нийгэм тэр чигтээ авлигагүй байх орчинг хүмүүсийн ухамсарт суулгаж өгөх хэрэгтэй гэж бодож байна.
5
Авлигатай тэмцэхэд иргэний эрхийг илүүтэй оруулъя
5
АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн ажилтан н.Хасбаатар:
-Энэ төсөлд иргэний эрх маш бага хөндөгджээ. Төрийн бус байгууллага гэсэн нэр томъёо их байгааг анхаарах хэрэгтэй. Манай Олон нийтийн зөвлөл байгуулагдсан цагаасаа хойш иргэний нийгмийн байгууллага, АТГ-тай өргөн хүрээнд хамтарч ажиллаж байсан. Ялангуяа АТГ-ын өмнөх удирдлагуудын зүгээс Төрийн бус байгууллагуудын авлигын эсрэг сүлжээ байгуулан ажиллаж байсан. Бид үүнд шүүмжлэлтэй ханддаг. Энэ нь эсрэгээрээ авлигыг бий болгодог, эрх мэдлийг төвлөрүүлдэг бүтцийг бий болгосон байсан. Үүнийг олон нийтийн зөвлөл шүүмжилж, зарлуулж байлаа. Тийм учраас бид иргэний сонгох, сонгогдох эрхийг илүү бэхжүүлье гэж бодож байна. Авлигатай тэмцэх улс төрийн хүсэл эрмэлзэл, зориг байна гэдэг бол их чухал. Улстөрчдийн амнаас шорон байлгаад нэмэр байгаа юм уу гэдэг үг их унадаг болж. Үүнд эмзэглэж байна. Авлигатай тууштай тэмцэх хэрэгтэй. Үүний үр дүн улс төрийн зориг, хүсэл эрмэлзэл байгаагаар баталж байна. Иргэний нийгэм байгуулах Үндсэн хуулийн зорилготой. Гэтэл төрийн бус байгууллагуудын сонгуулийн механизм сайтар хуульчлагдаагүйгээс тодорхой улс төрийн зорилготой хүмүүс орж ирдэг. Тэр нөлөөллөөрөө тодорхой хууль, үйл явцад нөлөөлөх гэж оролддог процесс өнөөдрийг хүртэл ажиглагдсаар ирснийг анхаараарай.
5
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ