Л.Гантөмөр: Их дээд сургуульд элсэгчдэд шударга ёсыг тогтооно

img

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөртэй цаг үеийн асуудлаар ярилцсанаа хүргэж байна.

б

-Боловсролын салбарын шинэчлэл хэр хийгдэж байна. Иргэдийн арай өөр ойлголттой байх шиг. Салбарын сайдын хувьд та энэ асуудалд ямар хариулт өгөх вэ?

-Бүтэн жилийн хугацаанд хийсэн ажлаа багцлаад 3-4 зүйлээр тодорхойлж болно. Нэгдүгээрт хүртээмжийг сайжруулах ажлууд, хоёрдугаарт, боловсролын чанарыг дээшлүүлэх чиглэлээр хийж байгаа ажлууд, мөн боловсролын салбарт тулгамдаж буй асуудлуудыг дурьдаж болно. Боловсролын салбар гэдэг зам барих, барилга барихаас өөр сургууль дээр очиж үзэх, сургуулиас гадна тухайн анги руу орохгүйгээр боловсрорлын салбарын шинэчлэл шууд харагдахгүй л дээ.  Хийж байгаа ажлын үр дүн цаг хугацааны явцад харагдана. Зарим нь тодорхой хугацааны дараа, зарим нь одоо ч илэрнэ. Бид хүүхдэд боловсрол олгохоос гадна хүмүүжил олгох ёстой. Хүмүүжлийн асуудал хамгийн эхний жишээ “Авъяас” хөтөлбөр байна. Энэ хөтөлбөрт нийт хүүхдийн 60 хувь хамрагдлаа. Монгол хүүхдлүүд өөрийнхөө сонирхлоор өмнөө зорилго тавьж түүндээ хүрэхээр тэмүүлэх орчин бүрдүүлэхээр ажиллаж байна. Жишээ нь, “Номтой нөхөрлөе” хөтөлбөрийн хүрээнд ЕБС-ын V дугаар анги хүртэлх хүүхдүүдэд сургууль дээр нь номын сантай болголоо. Хүүхдүүдэд номыг ойртуулж өглөө. Энэ хүрээнд 270  мянга орчим номыг хүүхдүүдэд хүргэж өглөө. Хүүхдүүд ном бүтээдэг боллоо. Зарим сургуулиуд хүүхдүүдийн бүтээсэн номоор бүтээлийн үзэсгэлэн гаргаж эхэлсэн. Энэ онд “Авъяас” хөтөлобөрийн хүрээнд роботын, компьютерийн, оюун ухааны, шинжлэх ухааны чиглэлийн дугуйлангууд нээгдэнэ.  Хамгийн гол нь багш бэлтгэх асуудал. Багш бэлтгэхийн тулд Багшийн их сургууль дээр хэд хэдэн тодорхой асуудлуудыг шийдсэн. Өнөөдрийг хүртэл багш бэлтгэх дээ 80-90 хувийг зөвхөн тухайн заах хичээлийнхээ агуулга дээр төвлөрдөг байсан. Харин одоо багшлах арга зүйг аваад 20 хувийг нь арга зүй, бие даалт руу чиглүүлж байна. Арга зүйг өөртөө авчихсан, багшлах аргаа мэдчихсэн хүмүүсийг багш болох талбар луу  илгээж байна. Нөгөө талдаа гайгүй сурлагатай хүүхэд Багшийн сургуульд ордоггүй байсан үзэгдэл сүүлийн 10-аад жил байсан. Үүнийг өөрчлөөд Багшийн сургуульд онц сурдаг хүүхэд орвол төлбөрөөс нь 100 хувь хөнгөлснөөр 2013 онд нийт элсэгчдийн 40 гаруй хувь нь өндөр оноотой хүүхэд болсон. Ингэснээр дөрвөн жилийн дараах багш нар 10 жилийн хичээлдээ сайн байсан залуучууд байх юм. Мөн боловсролын салбарын 27 мянга гаруй багш нарын арга зүй, аргачлалыг сайжруулах хүүхэд нэг бүртэй тулж ажилладаг болгохын тулд багшийн ажлын үнэлгээг өөрчилсөн. Түүнчлэн өнгөрсөн онд ойрын хэдэн жилд  хийгдэж байгаагүй 27 мянган багш нарыг хамруулсан сургалт зохион байгуулсан. Бид энэ сургалтандаа багш нараас гадна захирал, сургалтын менежерийг оролцуулсан. Яавал хүүхдийг үлдээхгүй болох вэ, яаж хоцролгдолыг нөхөх вэ? ямар боломж байна. Яавал хүүхдүүдийнхээ авъяас чадварыг нээх вэ гэдэгт суралцсан. Энэ бүхнийг мэдээллийн хэрэгслүүдээр ч олон түмэнд хүргэсэн.

йя

-Дээд боловсролын чанарт хэрхэн анхаарч байна. Ямар өөрчлөлт хийгдэж байна?

-Дээд боловсролын чанарыг ярихын өмнө хичээл зааж байгаа хүмүүсийн чанарын асуудал яригдана. Зааж байгаа хүмүүсийн  чанарыг ярихаар яг орчин үеийн шинжлэх ухааны салбарт гар бие оролцож байгаа бол чанартай эрдэмтэй байдаг. Орчин  үеийн шинжлэх ухаанд оролцож чадахгүй, 10 жил, 20 жилийн өмнөх судалгаагаар асуудалд хандахаар төгссөн  хүүхүдүүд хуучин мэдээлэл аваад төгсөж байна. Тиймээс Төрийн өмчит сургуулиудаа судалгааны сургууль  болгох зорилго тавьж байгаа. Эхний алхам нь багш судалгаа хийж  мөнгө олдог, багш судалгаа хийхэд нь сургууль  санхүүжүүлдэг. Багш орчин үеийн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн судалгаанд оролцвол дэд санхүүжилт олгодог систем рүү орж байна. Нөгөө талаар 2014 онд цахим засаглалыг дээд боловсролын салбарт бүрэн оруулж дуусгана. Ямар ч хүүхэд өөрийнхөө хичээлийг онлайнаар сонгож, өөрийнхөө дүнг онлайнаар харж болно. Эцэг эх дуртай газраасаа хүүхдийнхээ тухай мэдээллийг онлайноор авна. Ер нь дээд боловсролын нэг гол асуудал бол нээлттэй байдал. Одоо бол хэтэрхий хаалттай байгаа. Өнөөдөр хүүхэд нь хичээлд сууж байна гэдэг гэтэл жилийн эцэст суугаагүй нь мэдэгддэг тохиолдол нийт юутнуудын 20-30 хувьд нь гарч байна. Тиймээс эцэг эхчүүд хүүхдийнхээ мэдээллийг авч байдаг. Хүүхдүүд багштайгаа мэдээлэлээ солилцож, багш нар нь хүүхдүүдээ сургуулийн удирдлага нь багш, хүүхдүүдээ харж болдог, яам нь бух сургуулиудаа харж болдог системийг нэвтрүүлнэ. Бас нэг зүйл нь оюутнуудыг өөрийн сонгосон мэргэжилдээ илүү анхаарах боломжийг үл олгон сарнил бий болгож байна. Жишээ нь, философийн ангийн оюутанд заавал тооны хичээл орно гэж муйхарладаг тогтолцоо өнөөдрийг хүртэл байжээ. Бид  сэтгүүлчийн ангийн оюутан бол сэтгүүлч болоод л төгсгөнө. Дунд нь янз бүрийн хичээлээр дарамтлахаа болино. Математикийн ангийн оюутан бол янз бүрийн дагавар хичээл үзэхгүй. Яагаад гэвэл өнөөдөр интернэтийн орчин бүрдчихлээ. Мэдээллийн технологийн орчин, ном товхимол олноор хэвлэгдэж байна. Заавал сургуулийн орчинд энийг заана, тулгана гэдгээ  болиод энэ оюутан ямар мэргэжлээр төгсөх гэж байгаа юм бэ гэж түүнд нь төвлөрсөн сургалтууд явуулна. Ингэснээр бид хөтөлбөрийн шинэчлэлтүүдийг хийнэ. Энэ шинэчлэлийг сургуулиуд дээр хийж байна. Өмнө нь энэ хөтөлбөрийг яам татаж аваад хийдэг байсан. Одоо их дээд сургуулиуд өөрсдөө хөтөлбөрийг боловсруулж, боловсруулахдаа ажил олгогч нартай ярилцаж байна. Жишээ нь, телевизийн менежерүүдтэй ярилцаж, танай телевизэд ямар мэргэжилтэй хүнийг сургавал тан нарын хүсэл сонирхолд нийцэх юм бэ, ямар шаардлага хангасан байх ёстой юм гэж зөвлөж байна. Уул уурхайн компаниудад очиж, танайд яг ямар мэргэжилтэн бэлтгэж өгвөл танай шалгуурт тэнцэх юм юу чаддаг  байвал болох юм гэдгийг саналыг нь тусгаж байна. Ингэснээр нарийн мэргэжлийн өндөр ур чадвартай төгсөгчдийг бэлтгэх юм. Тэгэхгүй бол 40 гаруй хичээлээр 120 кредит цуглуулж байна. Хэтэрхий тарсан  тогтолцоо. Түүний оронд нэг хичээлийн нэг л семистр үзээд хаадаг үргэлжилдэггүй байх ёстой. Гэтэл одоо монгол залуу хүн энийг ч үзэх ёстой, тэрийг ч мэдэх ёстой гэж шахалтын байдлаар мэдлэг олгож байгаа нь оюутнууд сарнилд өртсөн байна. Тиймээс дээд боловсролд хийж буй шинэчлэл нь миний хэлсэн өөрчлөлтийг оруулаад их дээд  сургууль бол судалгааны газар. Оюутнууд бол судлаачид, оролцогчид байдаг тийм газар болох юм.

ы

 -Их дээд сургуулиудын тоог цөөлнө гэж байгаа энэ талаар?

-Их дээд сургуулиудын тоог механикаар цөөлөх бол хэцүү. Ер нь бол бид цаашдаа их дээд сургуульд орж элсэгчдээс чанарыг шаардана. Үнэхээр элсэлтийн шалгалтад сулхан дүн авсан бол Их, дээд сургуульд элсэхгүй. Би энэ асуудалд шийдвэртэй алхам хийнэ. Нөгөө талаар төрийн өмчит их дээд сургуулиуд бүтцийн хувьд судалгаа хийх чадвартай байх ёстой. Гэтэл өнөөдөр зөвхөн хичээл заадаг бүтэц байна. Хичээлээ заахдаа дандаа хуучин мэдээлэл дээр суурилсан хичээл заагаад байна. Тиймээс их дээд сургуулиудын эрдэмтэн багш нарт судалгаа хийх боломжийг нь олгох,  орлого нь сайжрах боломжоор хангах юм бол оюутнуудыг хөгжүүлэх бүтэц аяндаа дагаад явчихна. Нөгөө талаар бүтэц томорч байгаа. Тухайлбал МУИС арван хэдэн овоохой босгосон байгааг нь болиулж, 4-5 том цагаан гэр болгоё. Гэр дотор нилээн сонирхолтой ажил өрнөх дүр зургийг бид харж байна. Оюутнуудад багшийн болон хичээлийн сонголт хийх цаг боломж нэмэгдэж багш нарт судалгаа хийх боломж,  цаг зав гарна. Тэрэнд зориулсан төсөв мөнгө гардаг болно. Лаборатори ч гэсэн том болно. Дундаа ашиглах боломж нэмэгдэнэ. Түүний оронд 15 сургууль тус тусдаа лаборатори байгуулах гэж  зүтгэснээс болоод өнөөдөр дэлхийн хэмжээнд хүрсэн нэг ч лабораторигүй сууж байна. Гэтэл тийм хэмжээний мөнгө зарчихаад байгаа мөртлөө дэлхийн түвшинд нийцсэн лаборатори алга байна. Яагаад гэвэл олно жижиг вант улс байгуулсанаас болоод хэтэрхий жижиг бүтцэд олон лаборатрои хэрэг болсон. Тэр хэрэгцээндээ нийцүүлэн жижигхэн, хоцрогдсон хямд зүйлсээр өөрсдийгөө тойруулж ирсэн. Тиймээс бидний тавьж байгаа шаардлага бол бүтцийн хувьд судалгаа хийнэ судалгаа хийх орчныг бүрдүүлэх, судалгаанаас мөнгө олдог байх ингэснээр сургалтын төлбөрийг жилээс жилд нэмдэг байдлыг таслан зогсооно гэж үзсэн.

ч

-МУИС болон зарим сургуулиудын өөрчлөлтийг далимдуулаад хувьчлах гэж байгаа талаар яригдаад байна. Энэ асуудалд ямар тайлбар өгөх вэ?

-Бид их сургуулиудын бүтэц зөв болоход ямар нэгэн  хувьчлал, ямар нэгэн атгаг санаа нэг ширхэг ч байхгүй гэдгээ хариуцлагатайгаар хэлмээр байна. Энэ бүхнийн үр дүнд ямар нэгэн хөрөнгө зувчуулах хийдэх асуудал байхгүй. Энэ бол механик нэгдэл биш. Сургуулиуд хөгжиж эхний 500 сургуулийн нэг болохын тулд, 100 сургуулиудын нэг болохын төлөөх өөрчлөлт юм.

ч

-Ерөнхий боловсролын сургуулиудын шинэтгэлийн хүрээнд туршилтын сурах бичиг тарааж байгаа. Тэгтэл сурах бичгүүд нь хэвлэгдэхгүй байгаас эцэг эхчүүдэд чирэгдэл үүсгэж байна. Ер нь шинэтгэлийн  хөтөлбөрийг цаашид иймрэхүү байдлаар үргэлжлүүлэх үү гэдэг асуудлыг эцэг эхчүүд их хэлж ярьж байна.

-Ер нь туршилтын гэх сурах бичгүүдийг бид хөрөнгөө гаргаад хэвлүүлж байгаа. Цаг хугацааны хувьд зарим нэг сурах бичиг хоцроод эцэг эхчүүд нь канондсон асуудал гарсан байх. Ер нь манай салбар бол сая хүний оролцоотой хөгждөг. 3000 гаруй нэгжтэй. Энэ нэгж бүрийг 3000 хүн удирдаж байгаа. Эдгээр хүмүүс дотор хариуцлагагүй үйлдэл гардаг. Тэдний үйлдлийг бүтнээр нь боловсролын салбарын үйлдэл мэтээр олйгох нь их хэцүү юм. Яагаад гэвэл бид цэргийн байгууллага биш. Хүчний байгууллага шиг нэг командаар хөдөлгөж болохгүй. Хүн болгон өөрийн ажлыг хариуцаад цалингаа аваад сууж байгаа. Хаа нэг газар алдаа гарахад яамны бодлого буруу тийшээ  явж байна гэж шүүмжлэх нь зохимжгүй гэж хувьдаа бодож байна. Бид ямар ч байсан шинэчлэлийг тууштай хийнэ. Үр дүнг нь бодитойгоор үзнэ. Наана нь хөдөө суманд байгаа сургуулийн дээврээс ус гоожих, нэг хүүхэд сургуулийн шатанд дээр хальтраад ойчих, нэг хүүхдэд багш гар хүрэх тохиолдлыг зогсоож чадахгүй. Улсын хэмжээнд  28 мянган багш байна. Энэ дундаас ийм асуудал гарч л байгаа. Монголчууд бид супер хүмүүс биш шүү дээ. Багш нарын тэр үйлдэл хэт товойж харагдаад байгаа юм. Нөгөө талд нь хүүхдийн асуудал байгаа тул их эмзэг сэдэв. Нэг зүйлийг хариуцлагатайгаар хэлэхэд боловсролын салбар өөрчлөгдөнө.

ч

-Энэ оны төсвөөс хэд хэдэн сургууль, цэцэрлэгийн барилгын төсвийг царцаасан. Энэ нь хэр зөв шийвэр юм бол?

-Яахав тодорхой хугацаагаар шалгах нь зөв. Бүтнээр царцаах нь гэсэн ойлголт бол байхгүй. Мөнгө нь төсөвт байж байгаа. Гурван сар хүртэл энэ шалгалт явна. Угаасаа гурван сар хүртэл барилгын ажил эхлэхгүй. Үнэхээр асуудалтай зүйл гарвал болино. Барилгын ажлууд саатсан нь Засгийн газрын тогтоолоос, барилгын сайдын тушаалаас, экспертийн дүгнэлтээс, долларын ханшнаас гээд янз бүрийн шалтгаантай. Нэг доллар 1400 төг байхад эхэлсэн ажил одоо ам.доллар 1700 болоход зөрүү гарч л таарна. Ямар ч арга байхгүй. Энэ мэт бодит шалтгаанаас үүдэн үнэ нь өссөн барилгыг ямар нэгэн байдлаар гүйцээхээс өөр арга байхгүй. Бид цааш нь явуулж барилгаа хүлээж авахас өөр аргагүй. Харин хэн нэгэн хүн хиймлээр санаатайгар завшихыг оролдсон барилгууд шалгалтаар тогтоогдвол бид хариуцсан эзэдтэй хариуцлага тооцож байж дараагийн асуудалдаа орно.

ч

-Ерөнхий боловсролын сургуульд суралцагчдын сурлагын түвшин муу байна гэж сүүлийн үед их яригдах болсон.

-Сүүлийн хэдэн жил муу байсан бэ гэдгээс эхлээд ярих хэрэгтэй. Сурагчдын сурлагын түвшин муудаад удаж байна. Би сайд болоод 4 мянга гаруй хүүхдээс тодорхой хэдэн хичээлээр шалгалт авсан. Математикийн хичээл дээр дундаж оноо нь “F” байсан.  Тэгэхээр ингэж уначихсан байгаа түвшинээс яаж дээш нь татаж гаргах вэ гэдэг асуудлыг ярих ёстой. Ингэхдээ нэг жилийн дотор шийдчих асуудал биш. Өөрчлөгпдөж байгаа сургуулиуд дээр очоод харж болно. Ангиараа бодоод сурчихсан, ангиараа сайн сурч байгаа сургуулиуд байна. Тэр итгэлийг нь  багшид нь, сургуульд нь олгох ажлыг бид зохион байгуулж байна.

я

-Сурагчдын сурлага муудсан шалтгааныг юутай холбож  үзэж байна?

-Муудах шалтгаан бол бүхнийг дэндүү захиргааны аргаар хийхийг оролдсон. Хоёрдугаарт, боловсролын салбар дахь мэдлэг олгож буй мэдээллүүд нь хэтэрхий хуучирсан. Ер нь бол арга барилын хуучралтай л холбоотой. Багшийг хянадаг, шалгадаг, мөрддөг, өнөөдрийн ийм цагт энэ ажлыг хий гэж тулгадаг байсан. Одоо бол хоцрогдож байгаа хүүхэдтэйгээ тулж ажиллах цагийг нь гаргаж өгч байгаа. Хуучин  олимпиадад ордог хэдэн хүүхдээрээ багш нар гайхуулдаг байсан бол одоо хоцрогдолгүй хүүхэдтэй болсон мэдээллээрээ нэмэлт урамшуулал авдаг болж байна. Энэ бол нийтдээ дундаж үзүүлэлтийг нэмэгдүүлж, хүүхэд бүрийг сургах тухай асуудал юм. Түүнээс биш нэг ангид хэдэн онц сурдаг хүүхэд, үлдсэн нь дунджаас доогуур үнэлгээтэй байдаг энэ нөхцөл цаашид үргэлжлэх юм бол хоцрогдол арилахгүй. Тиймээс  энэ хоцрогдолыг арилгах бодлогыг хийж байгаа. Үр дүн бол мэдээж 2-3 жилийн дараа гарна.  Яг өнөөдөр  үр дүнг нь нгаргаж байгааа хүүхдүүд зөндөө бий. 500 мянган хүүхдийн 100 мянга нь энэ жил үр дүнгээ гаргаж байна. Энэ жил цаашид өсөөд явна гэдэгт бүрэн итгэлтэй байна.

я

-Сурлагын чанартай холбоотойгоор төгсөх ангийн хүүхдүүд элсэлтийн шалгалтад орох суурь оноо нь хүрэхгүй тохиолдолд яах вэ?

-Суурь оноо нь хүрч чадахгүй бол хүүхдүүд хүссэн сургуульдаа орж чадахгүй. Тийм болохоор ахлах ангийн, төгсөх ангийн хүүхэд гэдэг хүүхэд биш шүү дээ. Их сургуульд орох гэж байгаа том хүн учраас одооноос бэлдэх хэрэгтэй. Бэлдээд шалгалтандаа  тэнцэхгүй бол өнжих хэрэгтэй. Нэг жил өнжөөд хичээл хийж сурчихаад дахиад шалгалт өгч болно. Тэгэхийн бол дараагийн дүү нь харна.  Би бас сайн хичээхгүй бол зүгээр сууж, зугаалж  байгаад оюутан болохгүй юм байна шүү гэж бодно. Тийм учраас их дээд сургуульд элсэгчдэд шударга ёсыг заавал тогтоох хэрэгтэй. Нэг хэсэг нь өглөөнөөс шөнө дүл болтол хичээл хийж байгаад гайгүй оноо авдаг. Нөгөө хэсэг нь зугаалж байгаад ордог байж болохгүй.

ч

-Сургуулийн өмнөх боловсрол олгодог цэцэрлэг байгуулах зөвшөөрөл олгохдоо уян хатан бодлого баримтлах болсон. Гэтэл зөвшөөрөлгүй цэцэрлэгүүд үйл ажиллагаа явуулаад байх юм. Хамгийн сүүлийн жишээ, Баянзүрх  дүүргийн 13 дугаар хороололд нэг хувийн цэцэрлэгийн багш хүүхэдтэйгээ зүй бус харьцсанаас үүдэн ээжтэй нь багш нь муудалцсан хэрэг гарсан. Гэтэл тус цэцэрлэг зөвшөөрөлгүй цэцэрлэг болох нь тогтоогдсон. Ер нь ийм тохиолдолд хэн хариуцаж, хариуцлага тооцох ёстой юм бэ?

-Мэргэжлийн хяналтын газар шалгана ш дээ. Бид нарт одоо яг зөвшөөрөлгүй эсэхийг шалгаад явах хүн хүч алга байна. Тэгэхээр мэргэжлийн хяналтын байгууллага шалгалтаа сайн хийх  ёстой. Шалгаж байгаа гэж итгэж байна.

я

-Гэхдээ энэ асуудал чинь боловсролын салбарын нэр хүндийг унагаах нэг шалтгаан нь болох юм биш үү?

-Ер нь бол төр засгийн байгууллагууд өөр өөрийн хариуцах салбартай. Яг зөвшөөрөлгүй сургууль цэцэрлэгийг Мэргэжлийн хяналтын байгууллагууд шалгаад хааж чадна л гэж бодож байна.

ч

П.Нарандэлгэр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

usa-s:
mongold erunhii bolovsroliin 100 ulsiin surguuli 100 huviin surguuli baidag gej sonsson ene arai heternee. erunhii bolovsroliig huviin bish ulsiin surguuli ezemshuuleh heregtei. huviin surguuliudiig demjeed baigaa ni ter hiviin hevshliig munguu olohod ni tuslaj bga arga.
2014-01-17
оросууд ийм өөрчлөлт хийж байна:
учителям сократят обучение минобрнауки рф готовит коренную реформу педагогического образования в стране: ведомство опубликовало проект соответствующей концепции. чиновники предлагают вместо «теоретических курсов» в вузе максимально нагрузить будущих учителей реальной работой в школе. при этом срок обучения для большинства из них сократится с пяти-шести до четырех лет. сами педагоги считают, что качественного учителя можно подготовить минимум за шесть-семь лет проект «концепции поддержки развития педагогического образования» опубликован в пятницу на сайте минобрнауки для общественного обсуждения. «он разрабатывался сотрудниками министерства, но мы прислушивались и к учителям, и к представителям родительской общественности»,-- заверила «ъ» директор департамента информационной и региональной политики минобрнауки анна усачева. в первой части документа сотрудники минобрнауки перечисляют многочисленные проблемы российского педагогического образования: «низкий престиж профессии учителя, отсутствие карьерных перспектив и т. д.». из-за этого у педвузов «отсутствует возможность отбора абитуриентов, мотивированных к педагогической деятельности». туда идут учиться преимущественно троечники, которые потом будут готовить таких же школьников. авторы документа признают существование «двойного негативного отбора, когда в педагогические вузы поступают не самые “лучшие” (в академическом смысле) абитуриенты, а учителями становятся не самые “лучшие” выпускники». при этом количество педагогических вузов постоянно сокращается — в 2008 году их было 70, а в 2012-м — всего 48, причем 30 из них были признаны неэффективными. студенты, разочаровавшись во время обучения в будущей профессии, «не трудоустраиваются ни в систему образования, ни в социальную сферу». при этом министерство сетует, что пожилые педагоги не хотят освобождать ставки молодым выпускникам: «усилилась в последнее время задержка с уходом из школы учителей, которые фактически не соответствуют современным требованиям». в тексте документа не указано, как решить проблему «низкого престижа профессии». вместо этого минобрнауки сосредоточилось на реформе «устаревших методов и технологий» подготовки учителей. сейчас, по словам чиновников, студентам отводится недостаточно времени на практику и стажировку. кроме того, «отсутствует связь между изучением учебных дисциплин и потребностями реальной школы». авторы концепции предлагают готовить учителей по принципам «прикладного бакалавриата» — для этого придется «заменить значительный объем теоретических курсов практической работой». труд студентов-практикантов будет оплачиваться вузом и школой. при этом в концепции отмечается, что такой подход может привести «к излишнему ухудшению показателей эффективности» школ, то есть в результате студенты не смогут качественно подготовить учащихся. программа реформы рассчитана на 2014-2017 годы и пройдет в два этапа. в 2014-2015 годах пилотные проекты стартуют в 17-25 вузах — они должны будут отработать новые программы и технологии. а в 2016-2017 годах новая модель будет расширена «на всю систему подготовки педагогических кадров в рф». к этому времени авторы документа обещают поднять проходной балл егэ в педагогических вузах. кроме того, чиновники предлагают разработать специальные методики для студентов непедагогических вузов, которые захотят дополнительно получить профессию учителя. «сейчас в минобрнауки создан специальный координационный совет по переходу на новую концепцию,-- рассказала “ъ” госпожа усачева.-- туда входят три рабочие группы, каждая из которых будет обсуждать отраслевые вопросы с профессиональными экспертами». в министерстве не смогли вчера рассказать подробности финансирования программы. скорее всего, средства будут получены из фцп «развитие образования на 2011-2015 годы», на которую из федерального бюджета выделено 57,337 млрд руб. (в 2014 году предполагается потратить 9,837 млрд руб., а в 2015 году — 9,793 млрд руб.). «к настоящему времени от системы педагогического образования мало что осталось, было ощущение, что министерство поставило на нем крест. радует, что это все-таки не так»,-- заявил «ъ» сопредседатель профсоюза «учитель» всеволод луховицкий. в профсоюзе одобряют идею об увеличении часов, выделенных на практику в школах. «но реализация этой инициативы вызывает большие вопросы. за четыре года бакалавриата невозможно подготовить полноценного учителя, особенно если основную часть времени он проведет в школе,-- считает господин луховицкий.-- большинство российских педагогов учились вообще пять лет, а сейчас министерство считает, что их знания недостаточны». в профсоюзе предлагают увеличить срок подготовки учителей до шести-семи лет, причем после этого выпускник вуза должен некоторое время проработать под присмотром старших товарищей. «чтобы реформа удалась, нужно написать новые учебники, создать новую программу обучения. за два года это сделать невозможно, получится очередное очковтирательство»,-- считает господин луховицкий.
2014-01-13
өөөөө:
ярьж үзсэн. ёстой өвчтэй хүн байна лээ
2014-01-13
халимаг:
би гантөмөр сайдыг дэмждэг. манай хорооноос нэр дэвшсэн, саналаа ч өгсөн. энэ хүнд тал засахдаа ч бус зүгээр л дэмжих ёстой юм. өмнөх болон энэ их хурлын гишүүд, мөн боловсролын сайд нарын ярьсан хийснийг нь зүгээр харьцуулаад харчих хэрэгтэй. өмнө "сул" гишүүн байхдаа их хурлынхны үргүй зардлыг шүүмжилж байгаад багасгаж чадсан гэх мэт олон зүйл бий. боловсролын сайдын хувьд хийж байгаа олон эерэг зүйл байгаа. хамгийн наад зах нь гэхэд л ебс-ийн сурагчдын амралтыг тун зөв зохион байгууллаа. хөхөө өвлийн хүйтэнд бага ангийнхан гэртээ суугаад хичнээн амар байна. би энэ хүнийг танихгүй, гэлээ ч гэсэн яагаад ч юм бүрэн дэмждэг юм. ерөнхийлөгч болох ёстой хүн дээ...
2014-01-13
zochin:
муис яаж дампуурах нь гантоморт огт падлийгуй. японд тогссон эруул овчтэй нь мэдэгдэхгуй хэдэн хачин юмнуудаа эсвэл тэдний хань хамсаатныг нь муис ийн бух удирдлагад тавилаа. тэр малуудаар нь удирдуулахаар муиссайжирна гэж естой дэндуу хачин улгэр биз дээ.
2014-01-13
ганбаа:
суурь шинжлэх ухааныг үзэхгүйгээр боловсроно гэж байхгүй л дээ. хуучнаа заадаг ч гэж болохгүй. гантөмөрийг сайд болохоос өмнө 10 жилд нь үзэж байсан омын хуудь, ньютоны хууль хэдэн зуун жилийн өмнө тийм л байсан. тэгээд ч алдартай эртэмтэд олон талын мэдлэгтэй байсан.
2014-01-13
guest:
өндөр хөгжилтэй гээд байгаа орнуудад чинь оюутнууд тодорхой тооны мэргэжлийн бус хичээлийг заавал сонгож үздэг журам байдаг. тэр монгол хүн монголын баялаг гээд нэвтрүүлэгт орсон apple-д ахлах инженер хийдэг залуу гэхэд санхүүгээр сурч байгаад тэр мэргэжлийн бус заавал сонгохоор физикийн хичээл үзэж байгаад тэр нь дээр санагдаад мэргэжлээ физик болгож сольсон байсан. энэ гантөмөр ер нь өөрөө хаана сурсан хүн бэ? эсвэл бас нэг диплом худалдаад авчихснн гаруу?
2014-01-13
иргэн:
(ганхуяг бичсэн нь: /108.239.94.32/ 2014/01/12 15:08:26 "мэргэжлийн хяналтын газар шалгана ш дээ. бид нарт одоо яг зөвшөөрөлгүй эсэхийг шалгаад явах хүн хүч алга байна. тэгэхээр мэргэжлийн хяналтын байгууллага шалгалтаа сайн хийх ёстой. шалгаж байгаа гэж итгэж байна.яг зөвшөөрөлгүй сургууль цэцэрлэгийг мэргэжлийн хяналтын байгууллагууд шалгаад хааж чадна л гэж бодож байна." гэнээ. хэцуу ч юмаа даа.бөөрөнхийлөөд л..) бөөрөнхийлөх биш л дээ. шалгадаг, шийтгэдэг эрх мэдэл нь яаманд биш, мх байгууллагад л байдаг юм шүү дээ.
2014-01-13
зочин:
сайдаа манай улсад дээд сургууль 20 байхад л болно харин тмс 50 байж болно гэж бодож явдаг шүү
2014-01-12
зочин:
хүүхэд бүрийг хөгжүүлэх асуудал хамгийн зөв асуудал болсон шүү гантөмөр сайд энэ асуудлыг чухалд тооцсонд баярлаж бна бас хуучны дүнг бага ангид оруулж ирснийг бараг 20 жил хүлээсэн надад их сайхан санагдлаа би авс дүнг анх гарахад нь л эсэргүүцэж хэлээд тэнэгээ дуудуулах шахаж байсан миний зөв байсанд баярлаад л сууж бна одоо ганц асуудал бага ангийн багшийн цалинг бусдыг атаархтал нэмээч тэгвэл 1 ч хүүүхэд хоцрохгүй ш тээ та харж л байгаарай
2014-01-12
жжжж:
гантөмөр хөөрхий дөө. яана даа яана ийм хүн.
2014-01-12
2131213:
zzzz chi tegeed uhaantai yum bol orooch oroho orohgui hunii uuriin hicheel zutgel shdee
2014-01-12
зочин:
сайд аа яамныхаа дунд шатны албан хаагчдын ур чадварыг дээшлүүлэх хэрэгтэй. яаманд олон жил ажилласанаараа чадвартай ажилтан гэсэн үг биш шүү дээ.
2014-01-12
дарханаас:
10 жилдээ онц сурч байсан хүүхдийг төлбөрийг нь 100% хөнгөлөөд мубис-д сургаад 4 жилийн дараа тэр онц төгссөн хүүхэд чинь бага цалинтай, их ачаалалтай багшийн ажлыг хийх болов уу даа. үүнийг сайд бодолцоогүй л байна. төгсөөд л өөр мэргэжлийн ажил хийх байх.
2014-01-12
irgen:
tv9 televizeer b.uranbileg bagshiin ‘‘bolovsroltoi hun gej heniig heleh ve‘‘ gesen asuultad gantumur said mash tugderch, toirch, ih yadmag hariulsan. bolovsroliin said hunees arai uur hariult garah baih gej naidsan. nohoi dairahad bie hamgaalahiin tuld zaaval deed bolovsrol ezemshih yamar heregtei ve saidaa.
2014-01-12
nalaikhaas:
orchin ued chini urgun medlegtei, hurvuh chadvartai huniig ih surguuliud beltgeh uchirtai.matematikiin angid zuvhun matematik l uzne gedeg ni yavch delhiin jishig bish yum shuu, saidaa
2014-01-12
baldan:
ganatumur saidaa eh nyalhasiin ha*nd muis gej neg hugiin surguuli baina, humuus uusgen baiguulagch zahiral ni gej neg eruugiin element nuhur baina gej humuus yariad baina ene surguulid ugsun neriig ni harahad yaj ch magadgui nuhur baina iim surguuliin ouytnuudad sar bur 70.000 tugrug uguhgui baih heregtei ene nuhuriig ingej davruulj bolohgui
2014-01-12
baldan:
ganatumur saidaa eh nyalhasiin ha*nd muis gej neg hugiin surguuli baina, humuus uusgen baiguulagch zahiral ni gej neg eruugiin element nuhur baina gej humuus yariad baina ene surguulid ugsun neriig ni harahad yaj ch magadgui nuhur baina iim surguuliin ouytnuudad sar bur 70.000 tugrug uguhgui baih heregtei ene nuhuriig ingej davruulj bolohgui
2014-01-12
zochin:
mongol banknii zahiral asan batsuh ,muonrt- n zahiral ogtsorson davaabayar,bolon. busad humuus huviin surguuli tugussun uchir uls orond ih hohirol uchirav iimd ene olon hog novsh bolson huviin surguuliig istgah heregtei
2014-01-12
zochin:
mongol banknii zahiral asan batsuh ,muonrt- n zahiral ogtsorson davaabayar,bolon. busad humuus huviin surguuli tugussun uchir uls orond ih hohirol uchirav iimd ene olon hog novsh bolson huviin surguuliig istgah heregtei
2014-01-12
zochin:
mongol banknii zahiral asan batsuh ,muonrt- n zahiral ogtsorson davaabayar,bolon. busad humuus huviin surguuli tugussun uchir uls orond ih hohirol uchirav iimd ene olon hog novsh bolson huviin surguuliig istgah heregtei
2014-01-12
zochin:
mongol banknii zahiral asan batsuh ,muonrt- n zahiral ogtsorson davaabayar,bolon. busad humuus huviin surguuli tugussun uchir uls orond ih hohirol uchirav iimd ene olon hog novsh bolson huviin surguuliig istgah heregtei
2014-01-12
зочин:
кириллээр сэтгэгдлээ бичицгээе.
2014-01-12
zocin:
hyn byr ih deed syrgyylid syrah gej ui baihiin,ih deed syrgyyliin onoo zagsaaz tenceegyi nuhdiig hubiin deed syrgyylid bygdiigni bagtaahaa boliomoor um.tygseed czanargyi,deerni mergejiltei azilczid beltgeh baazaa nuraasan,ugaasaa syrcz czadahgyi nuhdiig szyyd teknikum tms dee hubaarilaad jbdag sestem cn zybszdee,tegsen bol udiid iim olonm ih deed syrgyylin hereggyi,syrahni czadaad,czadahgyini tmsee tygseed hjtadiin orond azillahgyi uidaa
2014-01-12
zocin:
hyn byr ih deed syrgyylid syrah gej ui baihiin,ih deed syrgyyliin onoo zagsaaz tenceegyi nuhdiig hubiin deed syrgyylid bygdiigni bagtaahaa boliomoor um.tygseed czanargyi,deerni mergejiltei azilczid beltgeh baazaa nuraasan,ugaasaa syrcz czadahgyi nuhdiig szyyd teknikum tms dee hubaarilaad jbdag sestem cn zybszdee,tegsen bol udiid iim olonm ih deed syrgyylin hereggyi,syrahni czadaad,czadahgyini tmsee tygseed hjtadiin orond azillahgyi uidaa
2014-01-12
zzzz:
shal erguu , deed bolowsrol ezemshikh yamarch chadwar ,oyuny chadawkhi baikhguy teneguud khuwiin surguuliudad munguur orchikhood deed bolowsroltoi geji tenegteed yawji , daraa ni tanil talaaraa turiin alband orchikhoor uls oron mini yaji khugjikh we dee. uuniig l zogsookh kheregtei
2014-01-12
digar:
delhiid baihgui iim ih mergejleer surgadah ih deed surguuliudiig zorogtoi uurchluh heregtei,huviin geh ih surguuliudiig tehnic mergejliin surguuliud bolgood ulsaas tataad uguhgui baih heregtei .ichij uhmeer umidaa
2014-01-12
dorj:
turiin ih deed surguulid mash ih davhardsan mergejil baina uund: ecologiin angi,gazarzui, chimii, fizic mazematic, geh met edgeer ni totroo salbarlaadl delhiid baihgui mergejleer surgadag
2014-01-12
zochim:
manaid negl ih surguuli baihad bolno. ene uurchlultuu tuushtai hiih heregtei .ulsiin,turiin ih surguulid mash ih ijil mergejleer surgadag ene ni olon huuhed elsuulj avah gesen uraldaan,
2014-01-12
ганхуяг:
"мэргэжлийн хяналтын газар шалгана ш дээ. бид нарт одоо яг зөвшөөрөлгүй эсэхийг шалгаад явах хүн хүч алга байна. тэгэхээр мэргэжлийн хяналтын байгууллага шалгалтаа сайн хийх ёстой. шалгаж байгаа гэж итгэж байна.яг зөвшөөрөлгүй сургууль цэцэрлэгийг мэргэжлийн хяналтын байгууллагууд шалгаад хааж чадна л гэж бодож байна." гэнээ. хэцуу ч юмаа даа.бөөрөнхийлөөд л..
2014-01-12