“Бодлоготой хөгжье” төсөлд хамтарна

img

 

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт “Бодлоготой хөгжье” хөгжлийн бодлого, төлөвлөлтийг боловсронгуй болгох тухай тогтоолын төслийг санаачилжээ. Уг төсөлд “Өнөөдөр Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хүрээнд улсын хөгжил дөрвөн жилээр тодорхойлогдож байгаа юм бол ард түмний 40 хувийн төлөөллийг хэрэгжүүлж буй МАН-ын мөрийн хөтөлбөрөөс тусгасангүйд харамсч байна. Олонхи өөрсдийнхөө асуудлыг оруулж ирээд олонхиороо шийдээд л явсан. Өмнөх Засгийн газраас баталсан, малчдад хамгийн хэрэгтэй “Монгол мал” хөтөлбөрийг хүртэл огтхон ч дурдаагүй орхисон байсан. Бодлогын залгамж чанар энэ мэт алдагдаж байна.

Эдүгээ манай улсын ДНБ-ий 20 хувь, аж үйлдвэрлэлийн 60 хувь, экспортын 90 орчим хувийг ашигт малтмалын салбар бүрдүүлж байгаа болохоор хүссэн хүсээгүй энэ салбар наанадаж ойрын 10 жилдээ манай эдийн засгийн зүтгүүр хэвээр байх дүр зураг харагдаж байна. Уул уурхайгаас хэт хамааралтай байхын сөрөг талыг манай улсын эдийн засагт дэлхийн зах зээл дэх ашигт малтмалын үнэ ханш хангалттай мэдрүүлсээр ирсэн тул бид одоо хөгжлийн бодлого зураглалаа шинэчлэн тодорхойлох цаг болжээ.

Мөн өнгөрөгч аравдугаар сард хуралдсан МАН 27 дугаар Их хурлаасаа Монгол Улсын хөгжлийн зорилтуудыг тодорхойлж,  уриалга гаргасан. Улс төрийн хүчнүүд, иргэний нийгмийн байгууллагууд, ард иргэдтэйгээ хамтран улс орны хөгжлийн бодлого, зорилт, хөгжлийн загвараа тодорхойлж, түүнийгээ аль ч улс төрийн хүчин ялсан дагаж мөрддөг, хэрэгжүүлэхийн төлөө ажилладаг байхыг уриалсан. Зөвхөн уриалаад орхихгүй, үүнийгээ ажил хэрэг болгож, Монгол Улсын хөгжлийн загвар, алсын хараа, зорилтуудыг тодорхой болгохын төлөө өнөөдөр энэхүү тогтоолын төслийг хэлэлцүүлж байна.

 

Монгол Улсын Төрийн тэргүүний санаачилгаар 11 дүгээр сард зохион байгуулагдсан “Том төрөөс ухаалаг төр рүү” зөвлөлдөх уулзалтын үеэр ч хөгжлийн зорилтуудаа тодорхойлох, нэгдсэн бодлоготой болох ёстойг баталгаажуулсан. Дэлхийн хөгжингүй улс орнуудын хөгжлийн бодлого нь аливаа улс төрийн хүчин, төрийн эрх барих хүчний харьцаанаас үл хамааран тогтвортой хэрэгжиж, зөвхөн хуульд заасан үндэслэлээр л түүнд өөрчлөлт оруулж болдог байхаар зохицуулалт хийсэн байдаг. Монгол Улс маань ямар алсын хараатайгаар, ямар хөгжлийн загвараар, ямар бодлого зорилготойгоор хөгжих гэж буйгаа нэгдмэл байр сууринаас тодорхойлж, зарчмын томоохон асуудлуудаа гарган тавьж, улс төрийн хүчнүүд бодлогын зөвшилцөд хүрэх цаг нь ирсэн гэж, энэхүү тогтоолын төслийг санаачилсан гишүүд болон УИХ дахь МАН-ын  бүлгийн гишүүд үзэж байна.” гэжээ.  УИХ дахь МАН-ын бүлгийн даргын санаалчилсан тогтоолын төслийг гишүүд хэлэлцээд УИХ дахь  намын бүлгүүдийн дарга нар хамтран хэлэлцэхээр болсон байна.

5

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

hunnu:
heg l ih uhaantai humuus...zasgiin erhend bhdaa ulsyn hurungu tsuslaj baihyn orond uuniigee hiij bgui yasan yum be? shal durgui hurchihlee....
2014-01-12