Сонирхогчдын шатрын улсын аваргууд удахгүй тодорно
Монгол Улсын Үндсэн хуулийн 22 жилийн ойд зориулан УИХ-ын даргын ивээл дор зохиогдож байгаа Сонирхогчдын шатрын улсын аварга шалгаруулах тэмцээний хамгийн сүүлчийн буюу 9 дэх өрөг эхлээд байна.
Тэмцээний шилдгүүд удахгүй тодорч шагналаа гардана. Энэхүү тэмцээнд түрүүлсэн эрэгтэй шатарч алтан медаль, өргөмжлөл, нэг сая төгрөгийн шагнал хүртэх бол эмэгтэй шатарч алтан медаль, өргөмжлөл, 600 мянган төгрөгийн шагнал хүртэх юм.
Сонирхогчдын шатрын улсын аваргын тэмцээнд тэргүүлсэн болон шагналт байрт шалгарсан шатарчдад УИХ-ын дарга З.Энхболд болон Монголын шатрын холбооны удирдлагууд шагналыг нь гардуулах юм гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ