Гарьд Д.Рагчаа түрүүлж, улсын заан Ч.Санжаадамба үзүүрлэв

img

Үндсэн хуулийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх комисс, УИХ-ын Тамгын газар, Ардчилсан Үндсэн хууль тогтоогчдын холбоо хамтран зохион байгуулж байгаа Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 22 жилийн ойн өдөрт зориулсан хүчит бөхийн барилдаан өнөөдөр Бөхийн өргөөнд болж өнгөрөв. Хүчит бөхийн барилдааныг Улсын Их Хурлын дэд дарга, Үндсэн хуулийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх комиссын дарга Р.Гончигдорж нээж товч үг хэлсэн юм.

Бөхийн барилдааны нээлтийн ажиллагаанд УИХ-ын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл, УИХ-ын гишүүн,  дархан аварга  Б.Бат-Эрдэнэ, Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанаа, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар болон албаны бусад хүмүүс байлцав. Мөн УИХ-ын дарга З.Энхболд Үндсэн хуулийн өдөрт зориулан Төрийн ордонд зохион байгуулсан Сонирхогчдын шатрын улсын аварга шалгаруулах тэмцээний хаалтад оролцсоны дараа Бөхийн өргөөнд очиж үндэсний бөхийн барилдааныг үзэж сонирхсон юм.

Барилдаанд улсын арслан Ө.Ганхуяг, улсын гарьд Д.Рагчаа, Б.Гончигдамба, Ж.Бат-Эрдэнэ, улсын заан Ч.Санжаадамба, Б.Батмөнх нарын хүчит 224 бөх зодоглолоо. Тус барилдааныг 1992 оноос хойш зохион байгуулж ирсэн юм. Энэхүү барилдаанд дархан аварга Б.Бат-Эрдэнэ хамгийн олон буюу дөрөв түрүүлсэн бол И.Доржсамбуу гарьд гурван удаа түрүүлж байжээ.

Үндсэн хуулийн 22 жилийн ойн баярт зориулсан хүчит бөхийн барилдаанд улсын гарьд Д.Рагчаа түрүүлж, улсын заан Ч.Санжаадамба үзүүрлэв. Ийнхүү Үндсэн хуулийн бдбрт зориулсан хүчит бөхийн барилдаанд гарьд Д.Рагчаа анх удаагаа түрүүлж байгаа бол улсын заан Ч.Санжаадамба цэргийн хурц арслан цолтой байхдаа 2010 онд түрүүлж байжээ гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

irgen..:
harin jaahan tiim zuil bolson shuu.. gehdee ugaasaa l sanjaag diilehgui ni todhoi l doo gehdee l ........ bas ter batmunkhiig heleh heregtei bna. lha-ochirt hudlaa unaj bgaag ni ... neg hunees aigaad.......
2014-01-13
gkhgv:
sanjaadamba muuhai zan gargaj vzegch tvmendee bandi zan gargalaa bie vnelegch gvzee
2014-01-13
хэээ:
сайхан худлаа барилдах бас гоешүүдээ
2014-01-13
irgen:
samjaa chi ingej iim balai nairaand orj uzegch olon ard tumnee ul xundetgej bga yum chin chi yaj avarga bolox ve dee. unen goloosoo demjdeg baisan ochigdor buur shal durgui xurchixlee
2014-01-13
хогийн гарууд:
санжаадамба чаддаг бол чаддаг юм шиг л бай.
2014-01-13
май :
санжаа дамба азаа алзайндаа орууллаа. ийм амиа юмыг дэмжихээ болилоо.
2014-01-13
май :
рагчаа болимоор юм ах гээд ингэх ёс байхгүй чадваргүй гүзээ
2014-01-13
saran:
muusain biee unelegch guzeenuud
2014-01-13
иргэн:
бөхийн дэвжээн дээр хоорондоо ярьж, инээлдээд, үнэн хүчийг үзэн барилдах гэж гарч ирээгүй, алиа марзан зүйл ярьж, маазарсан байдал гаргаад л, барьц сонгохдоо дүрмийн дагуу хөндлөнгийн томилогдсон хүнээр шодуулахгүй, өөрснөө ярьж тохирсон хуруунуудаа гаргаж барьц сонгоод л. үзэгчид үнэн хүч гаргасан, уран мэх хийлцсэн бөхийн барилдаан үзэх гэж мөнгө төлдөг болохоос биш, бөхийн найраа үзэх гэж үнэт цаг заваа барьж, хөлсөө гарган хөдөлмөрлөж байж олсон хэдэн төгрөгөө зарцуулдаггүй билээ. үнэхээр шудрага ёсыг тогтоох гэж байгаа бол энэ мэт дүрэм журмаа зөрчсөн асуудлыг таслан зогсоож, олгосон бай шагналаа хурааж авах хэрэгтэй биш үү.
2014-01-12