Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаатай танилцана
Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 13.00 цагаас Төрийн ордны “В” танхимд, Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 13.00 цагаас “Г” танхимд тус тус хуралдана.
Мөн Газрын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 13.00 цагаас 334 тоот өрөөнд, Төрийн байгууллагууд өөрт ногдуулсан чиг үүргийг хэрэгжүүлэхдээ үйл ажиллагаагаа хэрхэн уялдуулж байгааг судлан дүгнэлт гаргаж, саналын төсөл боловсруулах үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 15.00 цагаас “Б” танхимд болно. Түүнчлэн Хууль зүйн байнгын хорооны 15 тоот тогтоолоор байгуулсан ажлын хэсэг Цагдаагийн ерөнхий газар, нийслэлийн цагдаагийн байгууллагын үйл ажиллагаатай 14.00 цагаас танилцих юм байна.
5
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ