Бин Ладений бие хамгаалагчийг суллана

img

Аль-Кайда бүлгийн толгойлогч Осама бин Ладений бие хамгаалагч Махмуд Мужахидийг Гуантанамогийн шоронгоос суллах болсон тухай “ВВС” агентлаг мэдээлэв. Йемен улсын иргэн Махмуд Мужахид 2002 онд баривчлагдсан бөгөөд 10 гаруй жилийн турш хоригдож байгаа аж. Энэ хугацаанд түүнд ямар нэгэн ял оноогоогүй юм. Түүний өмгөөлөгч Дэвид Ремес “Махмуд Мужахидийг шоронд хориод байх ямар нэгэн үндэслэл байхгүй” гэж хэлжээ. Гэхдээ түүнийг хэзээ суллах талаар тодорхой мэдээлэл хэлээгүй юм.

1

Онц ноцтой гэмт хэрэгтнүүдийг хорьж, саатуулдаг Гуантанамогийн шоронд 155 хоригдол байгаа гэнэ. АНУ-ын засаг захиргаа эдгээр хоригдлыг аюултай гэж үзэж байгаа учир суллаж чадахгүй гэдгээ удаа дараа мэдэгдэж буй. “Махмуд Мужахидийг тус шоронгоос суллахын тулд нэлээдгүй асуудалтай учрах болно” гэж АНУ-ын Батлан хамгаалахын нарийн бичгийн дарга, Роберт Гэйтс мэдэгдсэн байна.

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 1-нээс хуульч Пол Льюис тус шоронд хоригдлуудын эрхийг зөрчиж байгааг баримттай дэлгэн, Гуантанамогийн шоронг хаах хүсэлтээ олон улсын шүүхэд хандахаа мэдэгдсэн юм.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ