Ослын улмаас хоёр хүн амиа алджээ

img

Нийслэлийн онцгой байдлын албанд өчигдөр Хэнтий аймгийн Цэнхэр мандал сумын Хэрлэнгийн гүүрээс цааш найман км орчим автозам дээр зам тээврийн осол болж хүн хавчуулагдсан байна гэх дуудлага иржээ.

Дуудлагын дагуу дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах гал унтраах 64 дүгээр ангийн зургаан албан хаагчдыг нэг автомашинтайгаар гаргахад Дорнод аймгаас Улаанбаатар хот руу тээвэр хийж байсан “Daewoo” загварын том оврын чиргүүлтэй ачааны автомашины араас “Grand mark-II” загварын суудлын автомашин мөргөж чиргүүлийн доогуур нь орж 40 настай эрэгтэй, 9 настай эрэгтэй хүүхэд хавчуулагдан нас барсан байсныг цогцосыг гарган эмч нарт хүлээлгэж өгсөн байна.

Мөн 54 настай эрэгтэй, 35 настай эрэгтэй, нэг настай эмэгтэй хүүхэдхүнд бэртсэн тул Багануур дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн Яаралтай түргэн тусламжийн эмч нар эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн бэртсэн иргэдийг нэгдсэн эмнэлэгт хүргэсэн байна.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

tergel:
gerelee shiljuulj meddeggui bur yu bdagiig ni ch meddeggui joloooch olon bgaa ene yu geheer buruu zamaar olson heden tsaasandaa sagaad jolooonihoo damjaag yos jurmaaar ni yavj tugsulgui bi shuud garguulaad avtsan gj ongirdog erguu durakuudtai holbootoi eruusuu joloo barina gedeg hutganii iren deer yavj bga hereg shuu dee durak tolgoitoi sagsalzsa iumnuud jolooch bolj bu*d gai tarihgui bh heregtei dee tee
2014-01-13
bagi:
ulaan tsaim uuduus ni yum orj ireed suitgeed haytsan bol huurhii duu l gemeer bdag uuriinh hurd ihdeed yum ortson nuhduudiig harhaar muruuruu uhehgui hajuudhadaa gai bolj dee l gj sanagddag
2014-01-13
um ma ni bad me hum :
ta bolomjtoi buhii l bdlaara tusalj sain saihniig tand husey er ni bol setgen bodoh chadvar ni hezee ch mashin barij bolohgui humuus gj bas bnaa ter tom rteregnii jolooch zamaa buren chuluulj zogssonuu jijig teregnii jolooch yag yun deer aldav gerel tsohiulad araas ni orchvuu zamiin gulgaa tootssongui yu esvel dotor yavsan humuus anhaarlii ni sarniul ch vuu ali ni iim bdald oruulav gdeg ni bu*d surgamj
2014-01-13
witness:
jaahan unen medee oruulaach ee. 40 orchim nasnii emegtei bas 10 orchim nasnii huuhed baisan shd ee за өнгөрдөг шөнө нэг аймшигтай осолтой таарлаа. хэрлэнгийн гүүрний цаана 10-аад кмт зогсож байсан ачааны том машиний араас япон жижиг тэрэг орж жолооч болон 5-6 настай хүүхэд газар дээрээ нас барж жолоочийн эхнэр маш хүнд гэмтсэн байлаа. жолоочийн эхнэр эмэгтэй амьсгаатай байсан хэдий ч биднийг очсоны дараахан амьсгал хураасан. машинд нийт 7 хүн түүний 3 нь бага насны хүүхдүүд байснаас 5-6 намстай 1 хүүхэд эндсэн байлаа. 1 болон 10аад настай 2 хүүхэд маш хүнд гэмтэж 2 хүн хүндэвтэр гэмтсэн байсан. бид ч чадлыхаа хэрээр туслаж найдваргүй гэсэн 3 хүнийг үлдээгээд зам дээр гар өргөж байж 1 хүний машинд суулгаад 1 том хүн 2 хүүхдийг аваад багануурын эмнэлэгт хүргэж өглөө. энэ осолоос их том сургамж авлаа. хамгийн нэгдүгээрт хурд-манайхан шулуун замд хурдаа тааруулж хэзээ ч явдаггүй. үзэгдэх орчин, цаг агаарын байдал, гүйцэж түрүүлэх үеийн гэх мэт эрсдлийг тооцоолдоггүй. хоёрт-нийт зөрж байгаа машинуудын 50% л гэрлээ шилжүүлдэг. зарим нь юу байдгийг мэддэг ч үгүй байх. үүнээс болж маш их осол гардаг. гуравт-нэгэндээ туслана гэж байхгүй. зам дээр гар өргөөд зогсож байгаа хүнээс юу болсоныг зогсоод асуудаггүй. осол гарчихсан байхад туслахын оронд хараад л өнгөрдөг. хамгийн сүүлд шуурхай үйлчилгээ. хүмүүс сандраад тусламж дуудаагүй байх гэж бодоод замдаа явж байхдаа 105 онцгой байдлын газарлуу ярьлаа. машинд хүн гацаж уу? багаж тоног төхөөрөмж хэрэгтэй юу гээд л ярьж байснаа эхлээд цагдааруу ярь дараа нь бид нар очно гэдийн. за тэгээд цагдааруу ярьтал манайх дуудлага хүлээж авсан замдаа явж байгаа гэв. цагдаа үнэхээр бид нартай замд зөрсөн. сүүлд нь түргэн тусламжруу ярьтал манайхан замдаа гарсан гэв. бид ч замаар хараад яваад байдаг түргэний машин байдаггүй ээ. за тэгээд эмнэлэг ороод гэмтсэн хүмүүсээ оруулж өгчөөд түргэн тусламж яасан бэ замд харагдсангүй гэтэл одоо гарах гэж байна, гэхдээ очих хэрэг байна уу та нар аваад ирсэн юм биш үү гэдэг байгаа. осол болсоноос хойш 50-60 минут л лав өнгөрсөн байсан шүү дээ. гэхдээ удалгүй гарсан байх аа. за тэгээд сүүлд нь хэлэхэд цагаан сар удахгүй болох гэж байна хөдөө гадаа явахдаа хурдаа замын нөхцөл байдалдаа тохируулж өдөрийн цагаар яваарай, мөн тусламж хэрэгтэй нэгэндээ туслаарай магадгүй таны аав, ээж, ах, дүү найз нар чинь ч байх юм билүү.
2014-01-13
......:
осол нэмэгдээд л их мэдэгч тэмуужин замын цагдааг татан буулгаад л мон таарч дээ. шинэчлэгч нар ч ийм л зуйл хийнэ дээ.
2014-01-13
иргэн:
цэнхэрмандал уб-аас хэдэн км билээ? тэгэхэд машинтай аврагч нар гарч байдаг. яаж хүн тэсэх вэ? иймэрхүү ноцтой тохиолдолд нисдэг тэрэг явуулж баймаар юм. нөгөө алтанхуягийн хацар хөлдөх гээд байна гээд бурхан халдунаас авдаг тэрэг нь байгаа биз дээ.
2014-01-13