“Өгөөмөр” захын чингэлэгтэй талбайг чөлөөлж, Халдвартын замтай холбоно

img

 

Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаанаар сар шинийн баярыг угтаж, замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор нэгдсэн арга хэмжээг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн юм.  Сар шинийг угтаж ,томоохон зах худалдааны төвүүдийн замын хөдөлгөөний чиглэлд өөрчлөлт оруулах, уулзваруудын нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх, сар шинийн өмнөх амралтын өдрүүдэд автомашины улсын дугаарын тэгш сондгойгоор нь ялган замын хөдөлгөөнд оролцуулах, энэ хугацаанд гэр хорооллоос “Нарантуул” худалдааны төврүү нийтийн тээврийн буухай автобус явуулах зэрэг ажлыг зохион байгуулахаар болсон.

 

Мөн зам дагуу байрлалтай худалдааны төвүүд гаднах талбай, автомашины зогсоолд нэмэлт хүн гарган зохицуулалт хийж, түгжрэл саатал үүсгэхгүй байх талаар арга хэмжээ авч ажиллах үүрэг хүлээсэн бол “Нарантуул” худалдааны төвийн зүүн болон зүүн урд хэсэгт нийтийн тээврийн хэрэгслийн зогсоолын талбай шинээр байгуулах, “Өгөөмөр” захын зүүн талд 64 чингэлэг байгаа талбайг чөлөөлж, хойшоо Халдварт өвчин судлалын үндэсний төвийн замтай холбох замын трасс гаргаж хөдөлгөөний нягтралыг сарниулах зохицуулалт хийхээр төлөвлөжээ. Энэхүү ажлыг хэрэгжүүлэхэд "Өгөөмөр" захын удирдлагууд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай байгуулсан санамж бичгийн дагуу хамтран ажиллахаа илэрхийлжээ.

5

Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zuv zuv:
zuvshuu!!!!!!
2014-01-13
mandaa:
ih zuw aiin bolgon yher shig amidrah bilee
2014-01-13
dash:
tun zuv duu!
2014-01-13
dorj:
yund ni tur zasag ,niisleliig haraad bgaa yum be ? ted chine ajilaa yaaya gej bnaa!
2014-01-13
dorj:
zuw sanaa bnaa,jur ni bzd,100 ailin barilgiin zah, anagaahiin deed,zahuud yuugaa haraad baidag yum be ? ter har 1000 baiguullagaas mungu bosgood hun calinjuulaad hudulguun zohicuulaacy ee !!!!!!!!!!!!!!!!!
2014-01-13
dorj:
zuw sanaa bnaa,jur ni bzd,100 ailin barilgiin zah, anagaahiin deed,zahuud yuugaa haraad baidag yum be ? ter har 1000 baiguullagaas mungu bosgood hun calinjuulaad hudulguun zohicuulaacy ee !!!!!!!!!!!!!!!!!
2014-01-13
д.цэцэг:
зөв шүү үүүүүүү
2014-01-13