Хулгайн гэмт хэрэг ихэсчээ
Энэ сарын сарын 10-13-ны өдрүүд буюу өнгөрсөн амралтын өдрүүдэд цагдаагийн байгууллагад иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн 4400 дуудлага, мэдээлэл иржээ. Үүнээс гэмт хэргийн шинжтэй 122 үйлдлийг бүртгэн холбогдох нэгжүүд шалгаж, 100 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлсэн байна.
Харин нийслэлд хүний амь насыг санаатайгаар хохироосон 1, бусдын биед гэмтэл учруулах 6, хулгайлах 27, танхайрах 21, хүчиндэх 2, булаах 1, дээрэмдэх 7, зам тээврийн хэрэг 29, осол 41 гарч 36 хүн гэмтсэн байна.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ