Ноцтой осол гаргасан жолоочийн хэргийг шүүхэд шилжүүлжээ
Сонгинохайрхан дүүргийн нутагт орших 61-н гармын ойролцоо өнгөрсөн оны 10-р сард ноцтой осол гарсан билээ.
Тэгвэл энэ хэрэгт мөрдөн байцаалт явуулахад Г.Ганзолбоо гэгч 2013 оны аравдугаар сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн нутагт байрлах 61-н гармын хойд замд “Сино трак”маркийн 93-89 УНР дугаарын чиргүүлтэй авто машин жолоодож явахдаа “Хьюндай” маркийн 23-97 ХӨВ дугаартай, “Хьюндай” маркийн 54-76 ДАХ дугаартай автомашинуудыг мөргөснөөс зорчигч нар барсан болох нь тогтоогджээ.
Тиймээс Тээврийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, Сонгинохайрхан дүүргийн шүүхэд шилжүүлсэн байна.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ