Бие даагчид Дархан-Уулд ажиллаж байна

img

УИХ дахь “Бие даагч гишүүдийн зөвлөл”-ийн гишүүд С.Ганбаатар, Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нар өнөөдөр Дархан-Уул аймагт ажиллаж байна.

Тэд 10:00 цагт Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгт зочилж, тус байгууллагын үйл ажиллагаатай танилцана. Үүний дараа 12:00 цагт тус аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбоогоор орж үйлдвэрчин, ажил олгогч эздийн холбоо, Аймгийн Засаг даргын гурван талт гэрээний дагуу  “Үйлдвэрчин” орон сууцны хорооллыг барих барилгын консерциумын ажилтай танилцах юм.

Мөн 13:00 цагт төсвийн тухай хуулийн хэрэгжилтийн талаар “Шударга төсөв” сургалтыг төсвийг ерөнхийлөн захирагч нар зориулан зохион байгуулна. Ийнхүү 16:00 цагт бие даагч гурван гишүүн “Залуучууд” театрт аймгийн иргэд сонгогчидтой нээлттэй уулзалт хийнэ.

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ