Хорих ангиудын номын санг баяжууллаа
Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга 2013 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдөр “Хорих ангиудад ял эдэлж буй хоригдогсдыг нийгэмшүүлэх ажлын хүрээнд хамтран ажиллах гэрээ”-г баталсан аж. Уг гэрээний дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар “Мир” номын их дэлгүүртэй хамтран ажиллах гэрээ байгуулж, харьяа хорих ангиуд, шийдвэр гүйцэтгэх албаны номын санг уран зохиол, эрүүл мэнд, сэтгэл зүй, шашин, шинжлэх ухаан зэрэг найман төрлийн 974 ширхэг номоор баяжуулсан байна. Ингэснээр хорих ял эдлэгсэд чөлөөт цагаа үр дүнтэй өнгөрүүлэх, бие даан мэдлэг боловсролоо дээшлүүлэх нөхцөл бүрдэж байгаа аж.
Өнөөдрийн байдлаар хотын бүсийн хорих 401, 407, 409, 411, 421, 429, 431, 441, 461, Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв, орон нутгийн 415, 425, 427, 445 дугаар ангиудын номын санд буяжуулалт хийгдсэн юм байна.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ