Гэртэйгээ шатаж амиа алджээ
Нийслэлийн Онцгой байдлын газарт нэг хоногийн хугацаанд объектын гал түймрийн 8, зөрчлийн 4 дуудлага ирж харъяа дүүргийн Аврах, гал унтраах ангийн бүрэлдэхүүн шуурхай арга хэмжээ авч ажилласан. Тухайлбал, Налайх дүүргийн 2 дугаар хороо, Дамдины 2 дугаар гудамжинд машин шатаж байна гэсэн дуудлагыг 10:08 цагт өгснөөр Аврах, гал унтраах 28 дугаар ангийн тасгийг гаргахад портер загварын автомашины мотор, урд хэсэг шатаж байсныг унтраасан.
Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, Горькийн 20 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагын дагуу Аврах, гал унтраах 10 дугаар ангийн 1 дүгээр тасгийг гаргахад 5х3 метрийн хэмжээтэй байшингийн том өрөөнд хувцасны шүүгээ шатаж байсныг унтраасан.
Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашаантын 3 дугаар гудамж 225 тоотод байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12:12 цагт өгснөөр Аврах, гал унтраах 34 дүгээр ангийн тасгийг гаргахад 6х6 метрийн хэмжээтэй байшингийн хана, тааз, эд хогшил, дотор хэсэг, үүдний амбаар шатаж байсныг унтраасан. Уг галаас 9-40 насны 6 иргэнийг гаргаж гал түймрийн аюулаас амь биеийг нь авран хамгаалсан байна. Гал түймрийн улмаас 38 настай, эрэгтэй өртөж нас барсан байсныг дүүргийн цагдаагийн бүрэлдхүүнд хүлээлгэн өгсөн.
Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Нуурын доод талд машин шатаж байна гэсэн дуудлагыг 12:41 цагт өгснөөр Аврах, гал унтраах 29 дүгээр ангийн тасгийг гаргахад Сонато-5 загварын автомашины дотор хэсэг шатаж байсныг унтраасан.
Налайх дүүргийн 2 дугаар хороо, 32 дугаар байрны хажууд хогны машины хог шатаж байна гэсэн дуудлагыг 13:33 цагт өгснөөр Аврах, гал унтраах 28 дугаар ангийн тасгийг гаргахад хогны машины хог шатаж байсныг унтраасан.
Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 47-гийн Б байрнаас утаа гараад байна гэсэн дуудлагыг 13:45 цагт өгснөөр Аврах, гал унтраах 10 дугаар ангийн 2 дугаар тасгийг гаргахад 5 дугаар давхарт хог шатаж байсныг аюулгүй болгосон.
Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Баруун баян уулын 11 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 15:44 цагт өгснөөр Аврах, гал унтраах 29 дүгээр ангийн тасгийг гаргахад 4х3 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг шуурхай ажиллан унтраасан.
Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Их нарангийн 4 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 19:35 цагт өгснөөр Аврах, гал унтраах 26 дугаар ангийн тасгийг гаргахад 2х2 метрийн хэмжээтэй амбаар, хураалттай гэрийн эсгий, туурга, эд зүйл шатаж байсныг унтраасан.
Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, зүүн дөрвөн замын хажууд байрлах Петровис ХХК-ны ШТС-ын урд талд хог шатаж байна гэсэн дуудлагыг 20:06 цагт өгснөөр Аврах, гал унтраах 10 дугаар ангийн 2 дугаар тасгийг гаргахад хог шатаж байсныг унтраасан.
Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Богд арын 7-гийн А байрнаас утаа гараад байна гэсэн дуудлагыг 05:27 цагт өгснөөр Аврах, гал унтраах 10 дугаар ангийн 2 дугаар тасгийг гаргахад цахилгаан тогоо залгаатай орхисныг аюулгүй болгосон.
Багануур дүүргийн 5 дугаар хороо, Нарийны 8 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 05:58 цагт өгснөөр Аврах, гал унтраах 64 дүгээр ангийн тасгийг гаргахад 4х8 метрийн хэмжээтэй байшингийн таазны хэсэг шатаж байсныг унтраасан.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ