Авто ослын улмаас таван хүн амиа алджээ

img

Өнгөрсөн амралтын өдөр Замын цагдаагийн газрын Жижүүрийн шуурхай удирдлага зохицуулалтын хэлтэст дуудлага мэдээ, мэдээллийн 265 дуудлага хүлээн авснаас зам тээврийн осол, хэргийн 210 дуудлага ирсэн байна.

Нийслэл хотод хүний амь нас эрэсдсэн осол гараагүй бөгөөд орон нутагт 5 хүний амь нас эрэсдсэн осол гарсан байна. Үүнд:

-2014.01.12-ны өдрийн 20.00 цагийн орчимд Хэнтий аймгийн Цэнхэр мандал сумын Хэрлэн гүүрнээс зүүн тийш 6-7км зайд Daewoo маркын автомашины араас Toyota Grand Mark-2 маркын автомашин мөргөж 2 хүн нас барж, 3 хүн гэмтсэн хэрэг гарсан байна.

-2014.01.12-ны өдрийн 18.30 цагийн орчимд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг “Шунхлай” ШТС-ын баруун асфальтан замд Nissan X-Trail маркын автомашины жолооч Э нь явган зорчигч С мөргөж амь насыг нь хохироосон хэрэг гарсан байна.

-2014.01.12-ны өдрийн 23.40 цагийн орчимд Сэлэнгэ аймгаас 7 км Алтанбулаг явах асфальтан зам дээр 18-20 орчим насны эрэгтэй автомашинд мөргүүлсэн байдалтай нас барсан байсан мэдээллийг шалгаж байна.

Өнгөрсөн хоногт Нийслэл хотод зам тээврийн ослоос 17 хүн гэмтэснээс 3 хүүхэд өртсөн байна. Согтууруулах ундааны зүйл хэргэлсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 57 бүртгэгдэж 24 тээврийн хэрэгсэл журмын хашаанд байрлуулсан байна. Мөн согтууруулах ундааны зүйл хэргэлсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон зам тээврийн осол гаргасан зөрчил нэг бүртгэгдсэн байна.

э

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

......:
одоо замын цагдаа тараад бурч хэцуудэнэ дээ.
2014-01-14