ЦЕГ шинэ байранд орно
Цагдаагийн албаны тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан ЦЕГ-т хэд хэдэн өөрчлөлт оржээ. Тодруулбал, ЦЕГ С.Баатаржав, Ж.Ганбаатар, Д.Эрдэнэбаатар зэрэг гурван дэд даргатай болсон бөгөөд бусад албаны дарга нарыг энэ долоо хоногт багтаан томилох аж. Мөн 8000 гаруй албан хаагчтай Нийгмийн хэв журам хамгаалах газрыг татан буулгаж, албан хаагчдыг нь аймаг, дүүргийн цагдаагийн хэлтсийн ачааллаас шалтгаалан хуваарилах болжээ. Үүнтэй холбогдуулан Нийгмийн хэв журам хамгаалах газрын байрыг ЦЕГ-ын Судалгааны төвийн байр болгон ашиглахаар болсон байна.
Түүнчлэн, ЦЕГ-ынхан нийслэлийн цагдаагийн газрын шинэ байранд орохоор болсон байна. Харин тэдний хуучин байранд нь Нийслэлийн цагдаагийн газрынхан орохоор болжээ.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ