Р.Жигжид: Шатахууны үнэ нэмэгдсэн талаар мэдээлэл алга байна
Сүүлийн үед шатахууны үнэ литр тутамдаа 40 төгрөгөөр нэмэгдсэн гэх мэдээлэл их гарах болсон. Энэ талаар Уул уурхайн яамнаас тодрууллаа. Төрийн нарийн бичгийн дарга Р.Жигжид ”Одоогоор бидэнд шатахууны үнэ нэмэгдсэн талаар мэдээлэл алга байна” гэлээ. Мөн “Үнэ тогтворжуулах хөтөлбөр хэрэгжсэнээс хойш нефьт бүтээгдэхүүний хангалт, аюулгүйн нөөц 40 хоногоос буураагүй. Шатахууны үнэ өсөхөд зах зээлийн үнэ их нөлөөлж байна” хэмээв.
Энэ талаар тус яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ч.Отгочулуу “Өмнө нь валютын ханш өсөхөд шатахууны үнэ дагаад өсдөг байсан. Харин тогтворжуулах хөтөлбөрөөс хойш энэ жил валютны ханш маш хүчтэй савалсан ч үнэ нь төдийлөн өсөөгүй. Харин зарим үед буурч байсан. Бид шатахууны үнийг аль болох тогтвортой байлгах талаар ажилласан” гэлээ.
А.Жаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ