“Гааль-Бизнесийн зөвлөлдөх уулзалт” болно

img

Монгол Улсын Гаалийн Ерөнхий Газар, АНУ-ын Олон улсын Хөгжлийн агентлагтай хамтран гадаад худалдааг хөнгөвчлөх, бизнесийн таатай орчинг бүрдүүлэх чиглэлээр “Гааль-Бизнесийн зөвлөлдөх уулзалт”-ыг зохион байгуулахаар болжээ. Маргааш болох уулзалтаар гадаад худалдааг хөнгөвчлөх, худалдааны саад тотгорыг арилгах, гаалийн үйлчилгээг гадаад худалдаанд оролцогчдод хөнгөн шуурхай хүргэх, бизнес эрхлэгчдийн хууль сахилтын түвшинг дээшлүүлэх зэрэг асуудлаар хэлэлцэх аж. Мөн улсын төсвийн орлогод гадаад худалдаа эрхлэгчдийн оролцоог нэмэгдүүлэх, гадаад худалдааны бизнесийн орчинг сайжруулах талаар ярилцахаар төлөвлөжээ.

Энэ удаагийн “Гааль-Бизнесийн зөвлөлдөх уулзалт”-д Сангийн сайд Ч.Улаан, ГЕГ-ын дарга О.Ганбат нарын хүмүүс болон бусад удирдлагууд, АНУ-ын Олон улсын Хөгжлийн агентлагийн суурин төлөөлөгчийн орлогч Richard Chen оролцохоор болсон байна.

А.Жаргал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
“гааль-бизнесийн зөвлөлдөх уулзалт” ymar sonin nertein bee
2014-01-13