Гялааж гялтайх статистик

img

Үндэсний Статистикийн хорооноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдлыг танилцууллаа. Өнгөрсөн оны урьдчилсан үзүүлэлтээс хүн ам өссөн нь онцлох үйл явдал байсныг статистикчид дурдаж байна. 2013 оны эцэст Монгол Улсын нийт хүн ам 2931.3 мянга болж өмнөх оныхоос 63.3 мянган хүн буюу 2.3 хувиар өсчээ. Энэхүү үзүүлэлт нь төрөлт нэмэгдэж, нас баралт буурсантай шууд холбоотой аж. Улсын хэмжээнд өнгөрсөн онд 79371 эх амаржсан нь түүхэн амжилт болсон. Энэ бол нийгэм, эдийн засгийн олон үзүүлэлт дунд гялааж гялтайх чухал мэдээ.

ggg

 Хүнээс гадна манай улсын мал өсчээ. Өнгөрсөн оны эцэст 45.1 сая толгой мал тоологдож, өмнөх оноос 4.2 сая буюу 10.3 хувиар өссөн байна. Үүнээс гадна өсөлттэй гарсан бас нэг салбар бол аж үйлдвэр. Уг салбарын үйлдвэрлэл 2013 онд 2608.3 тэрбум төгрөг болж, өмнөх оноос 336.2 тэрбум төгрөг буюу 14.8 хувиар өсчээ. Энэ өсөлтөд уул уурхай, барилга, хөдөө аж ахуйн салбар голлох нөлөө үзүүлсэн аж. Тухайлбал, уул уурхайн салбар 20 гаруй хувийн өсөлттэй байхад барилгын салбарт 1.4 тэрбум төгрөгийн барилга угсралтын ажил хийгдэж, 80 гаруй хувийн өсөлтийг үзүүлсэн нь таатай мэдээ гарах нөхцөл болжээ. Мөн өнгөрсөн онд төмөр замаар 21 сая тонн ачаа тээвэрлэсэн нь түүхэнд анх удаа хэмээн тодотгох үзүүлэлт байв. Энэ бол статистикчдийн дуулгасан таатай мэдээ.

ggg

Таатайгаас давсан тааламжгүй мэдээ

gggg

Харин таатай мэдээнээс тааламжгүй нь олон байсныг энд түүвэрлэв. Нялхасын эндэгдэл өмнөх оноос хоёр хувиар өссөнөөс эхлээд ажилгүйчүүдийн тоо ч нэмэгджээ. Улсын хэмжээнд 89 000 ажилгүй иргэн байгаагийн 42 000 нь бүртгэлтэй ажилгүйчүүд. Энэ нь өмнөх оноос 19.6 хувиар өссөн үзүүлэлт. Тэдний 60 хувь нь 15-34 насныхан. Товчхондоо ихэнх нь хөдөлмөрийн насныхан. Дээр нь 53 хувийг эмэгтэйчүүд эзэлж байгаа аж.

ggg

Үүнээс гадна бүртгэгдсэн гэмт хэргийн тоо ч нэмэгджээ. 2012 онд 22089 гэмт хэрэг бүртгэгдсэн бол өнгөрсөн онд 25362 болж, 14.8 хувиар өссөн байна. Энэ гэмт хэргүүдийн улмаас 9797 хүн гэмтэж, 949 хүн нас барсан нь 5.3 хувиар нэмэгдсэн үзүүлэлт аж. Энэ хэрээр бүртгэгдсэн гэмт хэргийн өсөлтөд хүний амь насны эсрэг үйлдэл голлох нөлөөг үзүүлжээ. Энэ бүхэн өнгөрсөн онд нийгэмд гарсан сөрөг үзүүлэлт.

gggg

Эдийн засагт ч таатайгаас таагүй нь давсныг тоон үзүүлэлтээс харж болно. Улсын нэгдсэн төсвийн тэнцэл 297.3 тэрбум төгрөгийн алдагдалтай гарчээ. Учир нь улсын төсвийн орлого, тусламжийн хэмжээ 5880.7 тэрбум төгрөг байхад эргэн төлөгдөх зээл 6178.0 тэрбум төгрөг болсон нь алдагдалтай гарах шалтгаан болжээ. Банкны салбарт ч таагүй үзүүлэлтүүд цөөнгүй байна. Тухайлбал, хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэл 118.2 тэрбум төгрөг болж, өмнөх оноос 7.6 тэрбум буюу 6.9 хувиар өссөн байна. Чанаргүй зээлийн хэмжээ ч өсчээ. Өнгөрсөн оны 12 дугаар сарын эцэст 566.0 тэрбум төгрөгийн чанаргүй зээл байсан нь өмнөх оноос 91.8 хувийн өсөлттэй гарсан байна.

аааа

В.Хэрлэн

       

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
za ashguidee 45,1 saya tolgoi maltai bolchloo hyamd mah ideh baihdaa malgui uls ornoos iluu unetei mah idseer bgaad balarchih yumaa
2014-01-14
irgen:
statistikiinxan zuv boddog bj magadgui. gexdee toon ugugdluudee turiin albanaas avch l gargaj bga. say on garax ueer xedxen xonog dollar n xansh g buulgaad on gargaad butsaad usguchixsun. eruul uxaantai xun bodoxod dollar ingej usuud bxad benzinii uniig bariad l bga. uchir ni neft importlogch companiudad dollaraa xuuchin uneer ni zarj torgooj bga. zoruug ni nuguu bondoos l gargaj bga. ene meteer dun medeeg xuuramchaar gargaj tarxi ugaaj bga yum.
2014-01-13
zochin:
bi statistikiin garga medeelj bui too medeeleld itgedeg, unen zeb shinjlekh ukhaanii undesleltei gardadag shuu,
2014-01-13
setguulchid:
chanargui zeel 91.8 huviar usnu gj bmaargui yum daa barag 100 huvi biz dee teguul bankuud chanargui zeeleesee bolood damfuurah gj bgaan bishuu
2014-01-13
bazar:
shal hudlaa bna statisrikiin gazariig tatan buulgaya darga nart taalagdah gej hudul medee gargadagaa bolioch hudal toogoor chin hool hiihgui musain turiin *nuudiig halaach
2014-01-13
zochin:
nyalxsiin endegdliig ussun gej buruu medeeljee. 0,7 promilleer buursan shuu. xudlaa bitgii medeelerei. zasval zugeer shuu. olnii tarxiig bitgii xudlaa medeelleer erguuleerei
2014-01-13
зочин :
би бол статистикт итгэдэг. тоогоо сайн хар.
2014-01-13
хэ хэ:
тоо бодох нь битгий хэл тархи нь буруу ажилладаг хүн л статистик гэдгийг гүтгэдэг юм даа.
2014-01-13
zochin:
statistikiin gazar ch darga nart taalagdah gej hudlaa dyn medee garagdag ym,ynendee tugrugnii hansh ymar ih unaj bui,ymnii yne herhen usch bui talaar dandaa hudlaa medeeldeg ym.
2014-01-13